Мэдээллийг ачааллаж байна ..
Хамаарах огноо: 2017-07-16 12:07 Уншсан: 219

 

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд 2017.06.30-ны өдөр УИХ-ын 2017 оны хаврын ээлжит чуулганы хугацааг 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдрийг дуустал түр хугацаагаар сунгах захирамж гаргав. 2017.07.03

УИХ-ын Төсвийн байнгын хороо таван асуудал хэлэлцэж, Улсын Их Хурлын 2018 оны төсвийн төслийг хэлэлцэв. 2017.07.04

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо гурван асуудал хэлэлцэж, “Монгол Улсын 2016 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг дэмжив. 2017.07.04

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо дөрвөн асуудал хэлэлцэж, Нэгдсэн Үндэстний Байгууллагын “Дугуйт тээврийн хэрэгсэл, дугуйт тээврийн хэрэгсэл дээр суурилуулан ашиглаж болох тоног төхөөрөмжүүд болон эд ангид зориулсан техникийн нэгдсэн шаардлагыг батлах тухай, эдгээр шаардлагыг үндэслэн олгох албан ёсны баталгаануудыг харилцан хүлээн зөвшөөрөх тухай хэлэлцээр”-ийн төслийг зөвшилцөхийг дэмжив. 2017.07.04

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын 2017 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. 2017.07.04

УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга, Монгол-Швейцарийн парламентын бүлгийн дарга Ц.Гарамжав Швейцарийн Холбооны Улсаас Бээжинд суугаа Монгол Улсыг хавсран ажилладаг Элчин сайд Жан Жак де Дарделыг хүлээн авч уулзав. 2017.07.04

Улсын Их Хурлын дарга М.Энхболдод Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Чойжилсүрэн Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банктай хэрэгжүүлэх ”Банкны салбарыг нөхөн сэргээх, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх хөтөлбөр”-ийн Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай, мөн Монгол Улсын Засгийн газар Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан “Нийгмийн халамжийг дэмжих хөтөлбөр 2”-ийн Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслүүдийг өргөн мэдүүлэв. 2017.07.05

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар таван асуудлыг хэлэлцэж, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны гүйцэтгэлийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. 2017.07.05

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны институтийг  үүсгэн байгуулах тухай хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Чойжилсүрэн өргөн мэдүүлэв. 2017.07.05

УИХ-ын Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн  төсвийн 2016 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2016 оны төсвийн гүйцэтгэлийг батлах” тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. 2017.07.05

УИХ-ын Тамгын газрын Хууль, эрх зүйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга Д.Амгалан Монголын ногоон намын дарга О.Бум-Ялагч тэргүүтэй иргэний хөдөлгөөний төлөөллийг хүлээн авч уулзаж, УИХ-ын дарга М.Энхболдод хүргүүлсэн шаардлагын хариуг өглөө. 2017.07.05

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар Багшийн хөгжлийн тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжив. 2017.07.06

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан “Нийгмийн халамжийг дэмжих хөтөлбөр 2”-ийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. 2017.07.06

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны гишүүн Д.Цогтбаатар, Н.Оюундарь нар БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Аюулгүй байдал, батлан хамгаалах хорооны дарга Во Чонг Вьет тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо. 2017.07.06

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн Байнгын хорооны гишүүн, Аюулгүй байдал, батлан хамгаалах хорооны дарга, Вьетнамын Коммунист Намын Төв Хорооны гишүүн, хурандаа генерал Во Чонг Вьет тэргүүтэй БНСВУ-ын Үндэсний Ассамблейн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. 2017.07.06

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар  Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, баталлаа. 2017.07.06

Монгол Улсын Их Хурлын 2017 оны хаврын ээлжит чуулган өндөрлөлөө. 2017.07.06

Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн хоёр дахь санал хураалтад оролцож, сонгогчийн хувиар саналаа өгөв. 2017.07.07

Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрүүлэх тухай тогтоолыг Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өргөн мэдүүлэв. 2017.07.09

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд “УИХ-ын ээлжит бус чуулган товлон зарлах тухай”, “Ажлын хэсэг байгуулах тухай” хоёр захирамж гаргав. 2017.07.09

Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболд Тулгар төр байгуулагдсаны 2226, Их Монгол Улс байгуулагдсаны 811, Ардын хувьсгалын 96 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй Төрийн далбааны ёслолын арга хэмжээнд оролцов. 2017.07.10

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хоёр асуудал хэлэлцэж, Халтмаагийн Баттулгыг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай тухай хуулийн төслийг дэмжив. 2017.07.10

УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаанаар Ардчилсан намаас нэр дэвшигч Халтмаагийн Баттулгыг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай хуулийн төслийг дэмжин, баталлаа. 2017.07.10

УИХ-ын ээлжит бус чуулганы ажиллагаа Төрийн ордны хуралдааны Их танхимд үргэлжилж, Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Халтмаагийн Баттулга Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин хоёрдугаар зүйлд заасны дагуу Улсын Их Хуралд тангараг өргөв. 2017.07.10

Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболд Тулгар төр байгуулагдсаны 2226, Их Монгол Улс байгуулагдсаны 811, Ардын хувьсгалын 96 жилийн ойн хүрээнд Жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ. 2017.07.10

УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд ЕАБХАБ-ын Ардчилсан Институт Хүний эрхийн газарын Сонгуулийг ажиглах түр хорооны Хуулийн шинжээч Марианна Скопа-г хүлээн авч уулзав. 2017.07.10

Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболд Тулгар төрийн 2226 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 811 жил, Ардын хувьсгалын 96 жил, Үндэсний их баяр наадмын нээлтийн үйл ажиллагааг үзэж, сонирхлоо. 2017.07.11

Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболд Өвөрхангай аймгийн Уянга сумын алдарт уяач Ч.Бямбасүрэнгийн уяагаар зочиллоо. 2017.07.12

УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс


Үүсгэсэн: 2017-07-16 12:07

Хуралдааны тов