Цэс

Холбоо барих

НЭЭЛТТЭЙ СОНСГОЛ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хорооноос “Сонгогчийн бүртгэл, хяналтын тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам” сэдвээр 2012 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 14,00 цагаас Төрийн ордны “Б” танхимд нээлттэй сонсгол зохион байгуулав.

Нээлттэй сонсголыг тус дэд хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан даргалж, Улсын Их Хурлын дарга З.Энхболд нээж үг хэлэв.

Нээлттэй сонсголд нийслэл, дүүргийн бүртгэлийн ажилтнууд, улс төрийн намуудын болон иргэдийн төлөөлөл оролцож Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Пүрэвдорж илтгэл тавьлаа. Илтгэлтэй холбогдуулж Улсын Их Хурлын гишүүд болон Нээлттэй сонсголд оролцогчид асуулт тавьж, асуултад Улсын бүртгэлийн ерөнхий газар болон Сонгуулийн ерөнхий хорооны холбогдох албан тушаалтнууд хариулав.

Сонсголд оролцогчид сонгогчийн бүртгэл, хяналттай холбогдсон асуудлаар цаг үеэ олсон чухал ажил боллоо гэдгийг тэмдэглэж, санал бодлоо илэрхийлж байлаа.

Нээлттэй сонсгол дээр яригдсан асуудлуудаар Дэд хорооноос зөвлөмж гарган улсын бүртгэлийн болон сонгууль зохион байгуулах бүх байгууллагуудад хүргүүлэхээр болов.


 
Л.Гэрэлмаа
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл