Цэс

Холбоо барих

ФОТО ТОЙМ: Улсын Их Хурал - Энэ долоо хоногт /2017.05.22-26/


Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд Бүгд Найрамдах Солонгос Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд У Суныг хүлээн авч уулзав. 2017.05.22


УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам хамтран “Монгол Улсын дээд боловсролын тулгамдсан асуудал, гарц, шийдэл” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа. 2017.05.22


УИХ-ын гишүүн, Монгол, Японы парламенты бүлгийн гишүүн Б.Энх-Амгалан Япон Улсын Мияконожо хотын дарга Икэда Такахиса тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. 2017.05.23


Хууль тогтоох дээд байгууллага Улсын Их Хурлыг удирдаж байсан үе үеийн дарга нарын хөрөг зургийг Төрийн ордонд байрлуулдаг уламжлалын дагуу 2012-2016 онд УИХ-ын даргаар ажилласан З.Энхболдын хөрөг зургийг байрлуулав. 2017.05.23


УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Ард нийтийн санал асуулгын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. 2017.05.23


Монгол Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны дарга С.Чинзориг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгчийн орлогч Данила Гаспариковыг хүлээн авч уулзав. 2017.05.23


УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамтай хамтран “Монгол Улсын дээд боловсролын сургалтын агуулга, чанар” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа. 2017.05.23


УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Эдийн засгийн хамтын ажиллагааны сангаас 2017-2019 онд авах зээлийн тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар хоорондын ерөнхий хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжив. 2017.05.23


УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар “Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийг байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. 2017.05.23


УИХ-ын гишүүн, Монгол, Унгарын парламентын бүлгийн дарга Ж.Батзандан Унгар Улсын Элчин сайдын яамны Төлөөлөгчийн газрын дэд тэргүүн Рэка Др.Домонкош-Дьюгэтэй уулзлаа. 2017.05.23


УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Прокурорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. 2017.05.23


Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод Япон Улсын "Мияконожо" хотын дарга Икэда Такахиса тэргүүтэй төлөөлөгчид бараалхлаа. 2017.05.24


УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар дөрвөн асуудал хэлэлцэж, Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлаар Ерөнхийлөгчөөс ирүүлсэн саналыг зөвшилцөв. 2017.05.24


УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар таван асуудал хэлэлцэж, Монгол Улсын Статистикийн салбарыг 2016-2020 онд хөгжүүлэх Үндэсний хөтөлбөр батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. 2017.05.24


УИХ-ын Өргөдлийн байнгын хорооноос иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлын дагуу ус, цахилгааны  тоолуур, төлбөр, үйлчилгээний асуудлаар холбогдох мэргэжлийн байгууллагын албан тушаалтнуудаас тайлбар, мэдээлэл авах нээлттэй хэлэлцүүлэг хийлээ. 2017.05.24


Улсын Их Хурлын 2017 оны хаврын ээлжит чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Монгол Улсаас  Швейцарийн Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Лүндэгийн Пүрэвсүрэн,  Бүгд Найрамдах Франц Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Авирмэдийн Баттөр, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дамбын Ганбат, Япон Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Гончигзэвэгийн Тэнгэр, Америкийн Нэгдсэн Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Ёндонгийн Отгонбаяр, Канад Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Наваан-Юндэнгийн Чимгүүндарь нарыг тус тус томилох Улсын Их Хурлын саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид бичгээр хүргүүлэхээр болов. 2017.05.25


Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд заасан шаардлагад нийцүүлэн Зөвлөлдөх санал асуулгын дүнгийн талаар судалгаа хийж, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИХ-ын даргад гардууллаа. 2017.05.25


“Прогрессив аллианс” байгууллагын олон улсын бага хурлын зарим төлөөлөгчдийг Монгол Улсын Их Хурлын дарга, Монгол Ардын Намын дарга М.Энхболд хүлээн авч уулзлаа. 2017.05.25


УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2018 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2019-2020 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжлээ. 2017.05.26


УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос Малын генетик нөөцийн тухай хуулийн төслөөр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгууллаа. 2017.05.26


УИХ-ын чуулганы хуралдаанаар Эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжив. 2017.05.26


УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооноос Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн төслийн талаар нээлттэй хэлэлцүүлэг хийлээ. 2017.05.26

УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл