Цэс

Холбоо барих

УИХ-ын дарга М.Энхболд наадмын нээлтэд оролцлоо

Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболд өнөөдөр (2018.07.11) Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмын нээлтийн үйл ажиллагааг үзэж, сонирхлоо.




Энэ үеэр Улсын Их Хурлын дарга М.Энхболд Үндэсний их баяр наадмыг орон даяар шууд дамжуулан үзүүлж буй Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн ярилцлагад оролцож, наадамчин зон олондоо баярын мэндчилгээ дэвшүүлсэн юм.



Үндэсний их баяр наадмын нээлтийн үйл ажиллагааны дараа уламжлал ёсоор Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар Үндэсний их баяр наадмын сурын харваа, шагайн харвааны асраар зочилж, тамирчдад амжилт хүслээ.




Мөн Улсын Их Хурлын дарга М.Энхболд шагайн асарт зочлох үеэрээ есөн тохой зайнаас шагай харваж, наадамчин олондоо хүндэтгэл үзүүллээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл