Цэс

Холбоо барих

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүд Зэвсэгт хүчний Жанжин штабын үйл ажиллагаатай танилцлаа.

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга М.Сономпил, УИХ-ын гишүүн  Д.Дэмбэрэл, Ж.Энхбаяр, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон нар Зэвсэгт хүчний Жанжин штабт ажиллав. 

    Байнгын хорооны дарга,     Улсын Их Хурлын гишүүдэд Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, хошууч генерал Д.Даваа Зэвсэгт хүчний Жанжин штабын үйл ажиллагаа, үндсэн зорилго, зорилтууд, зэвсэгт хүчний үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй танилцуулга хийлээ. Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд зэвсэгт хүчний хөгжлийн хөтөлбөр, зэвсэг техникийн шинэчлэл, барилга инженерийн анги, салбаруудын үйл ажиллагаа, Энхийг дэмжих ажиллагаанд зэвсэгт хүчний үүрэг гүйцэтгэж байгаа талаар сонирхож асуулт асуулаа. 

    Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, Зэвсэгт  хүчний байгуулалтыг 2015 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөр хэрэгжээд дууссан, дараагийн шатны урт /2016-2030 он/ хугацааны хөтөлбөрийг боловсруулж Батлан хамгаалахын сайдын зөвлөлд оруулж хэлэлцүүлэх бэлтгэл хангаж байгаа тухай, Энхийг дэмжих ажиллагаанд 1200 гаруй цэргийн албан хаагч үүрэг гүйцэтгэж байгаа ба үүрэг гүйцэтгэлт хэвийн байгаа талаар мэдээлэв. Мөн 2015 онд Барилга инженерийн ангиудыг Архангай, Говь-Алтай аймгуудад нэмж байгуулсан бөгөөд эдгээр анги, салбарууд нь үе шаттайгаар бэлтгэгдэн НҮБ-ын Энхийг дэмжих ажиллагаанд барилга инженерийн чиглэлээр үүрэг гүйцэтгэхээс гадна Монгол Улсын зэвсэгт хүчний энхийг дэмжих ажиллагаанд оролцох боломж, чадавхийг дээшлүүлж байгааг онцлон тэмдэглэлээ. 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл