Цэс

Холбоо барих

Бодлогын зөвлөл байгуулах захирамж гаргалаа


Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар парламентаар хэлэлцэх хууль, төрийн бодлогын баримт бичгийг боловсруулах, хэрэгжүүлэх, сурталчлах үйл ажиллагаанд мэргэжлийн болон шинжлэх ухааны мэдлэг, мэдээллээр дэмжлэг үзүүлэх, зөвлөх чиг үүрэг бүхий Улсын Их Хурлын даргын дэргэдэх орон тооны бус “Бодлогын зөвлөл байгуулах тухай” захирамж гаргалаа.

Бодлогын зөвлөлийг ШУА-ийн Тэргүүн дэд ерөнхийлөгч, шинжлэх ухааны доктор, академич Г.Чулуунбаатар ахалж, нарийн бичгийн даргаар УИХ-ын Тамгын газрын Мэдээлэл, хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга, доктор Б.Эрдэнэбилэгт ажиллах юм.

Зөвлөлийн бүрэлдэхүүнд УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Л.Цог, Д.Батбаатар, Н.Лувсанжав, Д.Сандаг-Очир, Ц.Шаравдорж, УИХ-ын даргын ахлах зөвлөх Л.Өлзийсайхан, зөвлөх, доктор, профессор Д.Бадарч, Аюулгүй байдал судлалын хүрээлэнгийн захирал О.Машбат, Удирдлагын академийн тэнхимийн эрхлэгч, шинжлэх ухааны доктор, профессор Ч.Энхбаатар, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн профессор, хууль зүйн ухааны доктор Д.Гангабаатар, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал С.Энхцэцэг, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш Б.Тамир, “Чимид сан”-гийн гүйцэтгэх захирал, эдийн засагч Ч.Сайнсанаа, эрх зүйч А.Амармөрөн, хуульч Б.Баасанжаргал, Н.Цогт, М.Цэнд-Очир, О.Эрдэнэдалай нар багтсан байна.  

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл