Байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэнгийн төлөөлөгчидтэй уулзав

  2018-07-09 13:59  531

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан өнөөдөр (2018.07.09) Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэнгийн Монгол дахь Суурин төлөөлөгчөөр томилогдон ирж буй ноён Крэг Кастана тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзав.


Уулзалтын эхэнд Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан ноён Крэг Кастанад Монгол дахь Суурин төлөөлөгчөөр томилогдож байгаад баяр хүргээд Монгол Улсын Их Хурал, Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэнтэй парламент ёс, засаглалын эрх мэдэл, сонгуулийн тогтолцоог сайжруулах чиглэлд олон жилийн хамтын ажиллагаатай явж ирснийг онцлов.


Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэнгийн Монгол дахь Суурин төлөөлөгчөөр томилогдож буй ноён Крэг Кастана хариу талархал илэрхийлээд тус байгууллагын зүгээс Монгол Улсад хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрүүдийн талаар товч танилцуулсан юм.


Энэхүү уулзалтаар талууд парламентын хянан шалгах үүргийг бэхжүүлэх, ардчиллыг жинхэнэ мөн чанараар нь хэрхэн хөгжүүлэх талаар ярилцаж, санал солилцлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


  2018-07-09 13:54  531