Цэс

Холбоо барих

“Төрийн мэдээлэл“ эмхэтгэлийн 2012 оны 31 дугаарын тойм

Эмхэтгэлийн шинэ дугаарт, Монгол улсын их хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын хуулийг нийтэллээ. Уг хуулинд шинээр байгуулагдсан УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны талаар тусгасан байна. Иргэд, байгууллагын зүгээс Улсын Их Хурал, түүний Байнгын болон дэд, түр хороо, тэдгээрийн удирдлага, гишүүнд ирүүлсэн өргөдлийг судлах, шийдвэрлэх болон  өргөдөл гаргагч, гэрч, шинжээчийг сонсох, холбогдох албан тушаалтнаас тайлбар авах тухай нэмэлт заалтуудыг оруулсан байна.

Монгол Улсын Их Хурлын Байнгын хорооны болон хороодын бүрэлдэхүүний тухай, Монгол Улсын Их Хурлын гишүүдийн бүрэн эрхийг зөвшөөрөх тухай, Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай, Зарим Байнгын хорооны дарга нарыг сонгох тухай зэрэг Монгол Улсын Их хурлын тогтоолуудыг шинэ дугаартаа нийтэлсэн болно.

Түүнчлэн Биржийн зохицуулах зөвлөлийн гишүүдийг томилох, дүрэм, журам батлах тухай, Ой тэмдэглэх тухай, Журамд өөрчлөлт оруулах тухай, Журам батлах тухай Монгол Улсын засгийн газрын тогтоолуудыг энэ удаагийн дугаараас уншина уу.


 “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн редакци

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл