Цэс

Холбоо барих

Зөвлөлдөх санал асуулга хэрхэн зохион байгуулах талаар сургалт хийлээ

Улсын Их Хурлын Тамгын газраас Стэнфордын их сургуулийн “Зөвлөлдөх ардчилал” төв, Азийн сантай хамтран өнөөдөр /2017.03.29/ Тамгын газрын ажилтнуудад  “Зөвлөлдөх санал асуулгыг хэрхэн явуулах  вэ” сэдэвт сургалт зохион байгуулав.

Сургалтыг нээж, Улсын Их Хурлын гишүүн Г.Занданшатар үг хэллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ “Улсын Их Хурлын 2016 оны намрын чуулганаар Зөвлөлдөх санал асуулгын тухай хууль батлагдсан. Энэ хууль ард иргэдийн санал бодлыг эрх бүхий байгууллагын шийдвэрт тусгуулах, захиргааны акт, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, ер нь ард түмний саналыг сонсоно гэсэн агуулгатай. Нотолгоонд суурилсан үнэн бодит мэдээллээр ард иргэдийг хангаснаар мэдээлэлтэй иргэд аливаа асуулгад санал өгвөл илүү үр дүнтэй болдгийг өнөөдрийн сургалтаар заах юм” гэлээ.



Дараа нь “Зөвлөлдөх санал асуулга гэж юу вэ” гэсэн сэдвээр Стэнфордын их сургуулийн “Зөвлөлдөх ардчилал” төвийн тэргүүн Жэймс Фишкин, тус сургуулийн “Зөвлөлдөх ардчилал” төвийн орлогч захирал Алис Сү нар хичээл зааж, сургалтад хамрагдагсадын асуултад хариулт өгөв.

Төгсгөлд нь “MMCG компанийн Судалгааны албаны дарга Ч.Даваасүрэн Зөвлөлдөх санал асуулгын өдрийн зохион байгуулалтыг хэрхэн хийх, ямар үе шатуудаар санал асуулга авах, энэ үеэр юуг анхаарах вэ гэсэн асуудлаар  илтгэл тавив гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл