Цэс

Холбоо барих

ФОТО ТОЙМ: Улсын Их Хурал - Энэ долоо хоногт /2017.06.05-09/


Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг ард нийтээр хэлэлцүүлэх ажлыг зохион байгуулах Ажлын хэсгийн ахлагчид мэдээлэл хийлээ. 2017.06.05


УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Бангкок дахь бүсийн төвийн олон улсын зөвлөх Патрик Дуоныг хүлээн авч уулзав. 2017.06.06


НББСШУ-ны байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан “Төв Евразийн орнуудын Шим тэжээлийн чуулган”-д оролцохоор ирсэн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. 2017.06.06


УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. 2017.06.06


УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар гурван асуудал хэлэлцэж, Прокурорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. 2017.06.06


УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. 2017.06.06


УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон Данийн Вант Улсын Фолкетинг /парламент/-ийн Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн дарга Кордт Хансен, тус газрын Гадаад харилцааны хорооны нарийн бичгийн дарга Томас Сндергард нарыг хүлээн авч уулзав. 2017.06.07


УИХ-ын гишүүн, Монгол-Данийн парламентын бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнэ Данийн парламентын Тамгын газрын төлөөлөгчидтэй уулзав. 2017.06.07


УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хоёр асуудал хэлэлцэж, Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр Н.Чинбатыг томилохыг дэмжив. 2017.06.07


УИХ-ын гишүүн Б.Жавхлан ОУВС-гийн Монгол дахь суурин төлөөлөгч Нэйл Сакертэй уулзаж, банкны салбарын хууль эрх зүйн орчны өөрчлөлтийн талаар санал солилцов. 2017.06.07


УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар таван асуудал хэлэлцэж, Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хамтын ажиллагааны тухай 2016-2017 оны хэлэлцээрийн хүрээнд 5 сая еврогийн нэмэлт зээлийн болон төслийн гэрээний төслийг зөвшилцөхийг дэмжив. 2017.06.07


УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны зургаан асуудал хэлэлцэж, Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Польш Ард Улсын Засгийн газар хоорондын нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж дэмжив. 2017.06.07


УИХ-ын 2017 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаанаар “Монголбанкинд хийсэн шалгалттай холбогдуулан авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоол батлагдав. 2017.06.08


УИХ-ын Хууль зүйн байнгын хороо хуралдаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. 2017.06.08


Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдад академич Г.Чулуунбаатарыг томилуулах саналаа Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өргөн мэдүүллээ. 2017.06.08


УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Масато Такаокаг өөрийнх нь хүсэлтээр хүлээн авч уулзав. 2017.06.08


УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хуралдаж, Г.Чулуунбаатарыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдаар томилуулах тухай саналыг хэлэлцэв. 2017.06.08


УИХ-ын 2017 оны хаврын ээлжит чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Г.Чулуунбаатарыг Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдаар томилов. 2017.06.09


УИХ-ын 2017 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаанаар  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. 2017.06.09


Данийн Вант Улсын Фолкетинг /парламент/-ийн Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн дарга Кордт Хансен, тус газрын Гадаад харилцааны хорооны нарийн бичгийн дарга Томас Сндергард нар УИХ-ын Тамгын газрын ажилтнуудтай уулзаж, Данийн Фолкетинг /парламент/-ийн үйл ажиллагааны талаар танилцуулга хийлээ. 2017.06.09


УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо “Өргөн хэрэглээний хүнсийг баяжуулах хууль эрх зүйн орчин, бодлого, судалгаа” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулав. 2017.06.09


УИХ-ын чуулганы үдээс хойшхи нэгдсэн хуралдаанаар долоон асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж, “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг батлав. 2017.06.09

УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл