Санал асуулга

Тодорхой чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг 1 хувь болгохыг дэмжиж байна уу?

  • Дэмжинэ
  • Дэмжихгүй
  • Өөр саналтай

Үр дүн

Бусад санал асуулга


Мэдээлэл

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг Азийн сангийн суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг өнөөдөр /2017.01.16/ Азийн сангийн суурин төлөөлөгч Мелони К.Линдбергийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад тус сангаас хэрэгжүүлж буй “Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төв”  төслийн менежер Б.Энхжин болон төсөлд хамрагдсан эмэгтэйчүүдийн төлөөлөл байлцлаа.   Уулзалтын эхэнд УИХ-ын гишүүн М.Оюунчимэг урилгын дагуу хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлсэн. Тэрбээр, сонгогдсон тойрогтоо ажиллаж байхад бизнес эрхэлдэг эмэгтэйчүүд бүтээгдэхүүнээ  борлуулах зах зээлтэй холбогдох ...

УИХ-ын Тамгын газраас хоёр гавьяатдаа хүндэтгэл үзүүллээ

Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон өнөөдөр /2017.01.12/ УИХ-ын Тамгын газар үр бүтээлтэй ажиллаж, ажил хөдөлмөрөө үнэлүүлэн Монгол Улсын гавьяат цол хүртсэн Р.Хатанбаатар, Ш.Ринчин нарыг хүлээн авч уулзаж, хүндэтгэл үзүүлэв. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар УИХ-ын Тамгын газрын ахмад ажилтан Равдангийн Хатанбаатар Монгол Улсын гавьяат багш, УИХ-ын Тамгын газрын Ахмадын хорооны дарга Шарын Ринчин Монгол Улсын гавьяат эдийн засагч цолыг шинэ оны өмнөхөн ...

Бүгд Найрамдах Казахстан Улсын Элчин сайд К.Кобландинийг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Калыбек Ибрагимович Кобландинийг өөрийнх нь хүсэлтээр хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд УИХ-ын дарга М.Энхболд Монгол, Казахстаны хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойн босгон дээр уулзаж байгаагаа онцлоод, “Өнгөрсөн хугацааны хоёр талын харилцаа, хамтын ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгч, ирээдүйн чиг, төлөвийг тодорхойлох сайхан боломж бол энэ ой юм” ...

Элчин сайд Раул Дэлгадо спорт, аялал жуулчлалын салбарын шинэ хамтын ажиллагаанд анхаарал хандуулна гэв

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд Бүгд Найрамдах Куба Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Раул Дэлгадо Консэпсионыг Итгэмжлэх жуух бичгээ барьсантай нь холбогдуулан хүлээн авч уулзлаа. Газар нутгийн хувьд алс зайдуу оршдог ч гэлээ Монгол, Куба улс харилцаа, хамтын ажиллагааны олон жилийн түүхтэй гэдгийг УИХ-ын дарга үгийнхээ эхэнд онцлоод өнгөрсөн оны 9-р сард Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн БНКУ-д хийсэн айлчлал найрсаг харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд ...

УИХ-ын дарга М.Энхболд Авлигын эсрэг үндэсний чуулганд оролцлоо

Монгол Улсад авлигатай тэмцэх байгууллага үүсэн байгуулагдсаны 10 жилийн ой тохиож буйтай холбогдуулан “Авлигын эсрэг үндэсний чуулган” өнөөдөр /2017.01.11/ Төрийн ордонд болж байна.  “Авлигын эсрэг үндэсний чуулган”-ы нээлтийн үйл ажиллагаанд Улсын Их Хурлын дарга М.Энхболд оролцож, үг хэллээ. Тэрбээр “Шинээр байгуулагдсан Улсын Их Хурал 2016 оны 10-р сард ирэх 6 жилд улсын хэмжээнд авлигатай тэмцэх томоохон зорилтуудыг багтаасан Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг батлан гаргасныг та ...

Хөдөлмөрийн чадвараа алдсан иргэдийн хувь тогтоосон тэтгэврийн хэмжээг бууруулсан, хассан асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулав

Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хороо өнөөдөр /2017.01.09/ хөдөлмөрийн чадвараа алдсан иргэдийн хувь тогтоосон тэтгэврийн хэмжээг бууруулсан, хассан асуудлаар иргэдээс ирүүлсэн өргөдлийн дагуу албан тушаалтнаас тайлбар авах хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлгийн эхэнд хэлэлцүүлгийн зорилгын талаар Өргөдлийн байнгын хорооны дарга Д.Сарангэрэл үг хэлэв. Тэрбээр, “2016 оны зургаадугаар сарын 30-нд Эрүүл мэнд, спортын сайд, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд хамтарсан А/252/А74 ...

УИХ-ын дарга М.Энхболд аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг дарга нартай уулзлаа

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг дарга нартай Төрийн ордонд уулзаж, парламентын үйл ажиллагаа, ирэх дөрвөн жилд баримтлах бодлого зорилт, цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж, үүрэг чиглэл өглөө. Тэрбээр ИТХ-ын дарга, Засаг дарга нарт шинэ оны болон Үндсэн хуулийн 25 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлж, ажилд нь амжилт хүсээд, дараах асуудлуудад анхаарлаа хандуулж ажиллахыг хүсэв.   1.Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулах, эсэх асуудал хууль тогтоох ...

Улсын Их Хурлын Тамгын газар нэрэмжит шагналтай болов

Монгол Улсын Их Хурал нэрэмжит шагналтай болж, шагналын журмыг Монгол Улсын Их Хурлын даргын захирамжаар баталжээ. Нэрэмжит шагнал нь “Хүндэт өргөмжлөл”, “Өргөмжлөл” гэсэн хоёр төрөлтэй байх юм байна. “Хүндэт өргөмжлөл”-өөр УИХ-ын хууль тогтоох, хэрэгжүүлэх үйл ажиллагаанд онцгой хувь нэмэр  оруулсан УИХ-ын гишүүн, УИХ-ын хууль тогтоох бүрэн эрхээ хэрэгжүүлэх үйл ажиллагаанд мэргэжил, арга зүй, техник, зохион байгуулалтын туслалцаа үзүүлэхэд идэвх зүтгэл гарган ажилласан УИХ-ын Тамгын газрын ...

УИХ-ын гишүүн О.Баасанхүү хэвлэлийн бага хурал хийлээ

УИХ-ын гишүүн О.Баасанхүү өнөөдөр /2016.12.28/ хэвлэлийн бага хурал хийлээ. Тэрбээр, төр нийгмийн нэр зүтгэлтэн С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэргийг шүүсэн шүүх хуралтай холбогдуулж мэдээлэл өгөх зорилгоор хэвлэлийн бага хурал хийх болсноо эхэнд нь тодотгов.   УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Өчигдөр төр нийгмийн нэрт зүтгэлтэн, ардчилсан хөдөлгөөний удирдагч С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн асуудлаар шүүх хурал болж, шүүгдэгчдэд ял өглөө. Би шүүхийн шийдвэрийн зөв, буруу гэж ярихгүй. Энэ хэрэг ...

Өргөдлийн байнгын хорооны дарга Д.Сарангэрэл эцэг, эхчүүдийн төлөөллийг хүлээн авч уулзлаа

Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны дарга Д.Сарангэрэл өнөөдөр /2016.12.27/ утаа, агаарын бохирдлын эсрэг жагсаал хийж, тэмцэж буй эцэг, эхчүүдийн төлөөллийг хүлээн авч уулзаж, санал сэтэгдлийг нь сонсон, өргөдөл, шаардлагыг нь хүлээн авлаа. Утаа, агаарын бохирдол нялх балчир хүүхдүүдийн эрүүл мэндэд нөлөөлж, хүүхэд нь өвчлөн, өвчин нь хүндэрч байна гэж үзсэн эцэг, эхчүүд нэгдсэн бөгөөд тэдгээр эцэг, эхчүүдийн төлөөлөл ийнхүү уулзсан юм. Уулзалтын эхэнд Өргөдлийн байнгын хорооны дарга ...

“Агаарын бохирдол ба Улаанбаатарын утаа” сэдвээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгууллаа

Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хороо өнөөдөр /2016.12.26/ Төрийн ордонд “Агаарын бохирдол ба Улаанбаатарын утаа” сэдвээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлгийг Өргөдлийн байнгын хорооны дарга Д.Сарангэрэл удирдан явуулсан бөгөөд хэлэлцүүлэгт тус байнгын хорооны гишүүд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Монгол Улсын Засгийн газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Сангийн яам, Зам тээврийн хөгжлийн яам, Эрүүл мэндийн яам, Эрчим хүчний яам, Нийслэлийн удирдлагууд, ...

Баяжуулсан хүнсний тухай хуулийн төсөлд санал авах хэлэлцүүлэг боллоо

Улсын Их Хурлын гишүүн А.Ундраа, Ц.Гарамжав, Б.Батзориг нар өнөөдөр  /2016.12.26/  хүнсний үйлдвэрийн салбарынхантай уулзаж, Баяжуулсан хүнсний тухай хуулийн төсөлд санал авах хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт “Витафит” групп, “Түмэн шувуут” ХХК зэрэг аж ахуйн нэгж, мөн НҮБ-ын Хүүхдийн сан, ШУТИС-ийн Үйлдвэрлэл технологийн сургууль, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн зэрэг байгууллагын төлөөлөл хүрэлцэн ирсэн. Хэлэлцүүлгийг нээж УИХ-ын гишүүн А.Ундраа үг хэлэв. Тэрбээр “УИХ-ын ...