Санал асуулга

Тодорхой чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг 1 хувь болгохыг дэмжиж байна уу?

  • Дэмжинэ
  • Дэмжихгүй
  • Өөр саналтай

Үр дүн

Бусад санал асуулга


Мэдээлэл, сурталчилгаа

Хууль зүйн байнгын хорооноос хэлэлцүүлэг зохион байгуулав

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооноос Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн танилцуулга, хэлэлцүүлгийг өнөөдөр /2017.01.23/ Төрийн ордонд зохион байгуулав. Уг хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар удирдан явуулсан бөгөөд Улсын Их Хурлын гишүүн Г.Занданшатар, Н.Оюундарь, Л.Энхболд, Д.Сарангэрэл нар болон Хууль зүй, дотоод хэргийн яам, Улсын дээд ...

УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг буцаалаа

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2017.01.20/ хуралдаан 11 цаг 00 минутад эхэллээ. Хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд нарын нэр бүхий таван гишүүнээс 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Тус хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаархи Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Ундармаа танилцуулсан ...

Хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжиж, анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

Хуулийн шинэчилсэн найруулгын төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2017.01.19/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэн Ахмад настны тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм. Засгийн газраас өнгөрсөн оны 11 дүгээр сарын 11-ний өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаархи Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн А.Ундраа ...

Дипломат албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв

Дотоодын цэргийн тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2017.01.19/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Дотоодын цэргийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэж, энэ талаархи төсөл санаачлагчийн илтгэл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн, О.Батнасан, О.Баасанхүү, Б.Бат-Эрдэнэ, ...

Хуулийн төслийг санаачлагчид нь буцаахаар шийдвэрлэлээ

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2017.01.19/ хуралдаан 14 цагт 52.6 хувийн ирцтэй эхэлж, хоёр асуудал хэлэлцэж шийдвэрлэхээр тогтов. Хуралдаанаар эхлээд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ. Тус хуулийн төслийн талаар Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлгээс ирүүлсэн саналыг Улсын Их Хурлын гишүүн, бүлгийн дарга Д.Хаянхярваа танилцуулсан юм. 2016 оны Улсын Их ...

Чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар 4 асуудлыг хэлэлцлээ

Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ УИХ-ын чуулганы өнөөдрийн /2017.01.19/ үдээс өмнөх хуралдаанаар Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Хуулийн төслийн үзэл баримтлалыг хуулийн төсөл санаачлагчдын нэг УИХ-ын гишүүн Г.Занданшатар танилцууллаа. Тэрбээр, Төрийн шийдвэр боловсруулах, хэлэлцэх, батлах, хэрэгжилтийг нь хянах бүхий л үйл ажиллагаанд иргэдийг оролцуулж, тэдний үзэл бодлоо илэрхийлэх, ...

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг санаачлагчид нь буцаах шийдвэр гаргалаа

УИХ дахь Монгол Ардын Намын бүлгийн дэд дарга Я.Содбаатар, УИХ-ын гишүүн Н.Цэрэнбат нар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Мэдээллийг бүрэн эхээр нь хүргэж байна. УИХ дахь Монгол Ардын Намын бүлгийн дэд дарга Я.Содбаатар: -УИХ дахь МАН-ын бүлэг өчигдөр хуралдаж, УИХ-ын нэр бүхий гишүүдээс өргөн барьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг хууль санаачлагчид нь буцаах шийдвэр гаргаж байна. 2016 оны УИХ-ын сонгууль, Орон нутгийн сонгууль явуулж дууссаны дараа ...

НББСШУ-ны байнгын хорооны гишүүд Шинжлэх ухаан технологийн сангийн үйл ажиллагаатай танилцлаа

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос байгуулсан Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн хэрэгжилттэй танилцах ажлын хэсгийн ахлагч Ё.Баатарбилэг, Инновацийн тухай хуулийн хэрэгжилттэй танилцах ажлын хэсгийн гишүүн Д.Гантулга болон ажлын дэд хэсгийн гишүүд  өнөөдөр /2017.01.18/ Шинжлэх ухаан технологийн сангийн үйл ажиллагаатай танилцлаа. Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос Шинжлэх ухаан, технологийн тухай хууль болон ...

Дипломат албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн анхны хэлэлцүүлгийг дэмжлээ

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2017.01.18/ хуралдаан 14 цаг 20 минутаас 52.6 хувийн ирцтэй эхэлж, хоёр асуудал хэлэлцэж шийдвэрлэхээр тогтов. Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Дипломат албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Уг хуулийн төслийн үзэл баримтлалын хэлэлцэх эсэх асуудлыг Улсын Их Хурлын чуулганы энэ сарын 06-ны өдрийн ...

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2017.01.17/ хуралдаан 15 цаг 03 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, гурван асуудал хэлэлцэж шийдвэрлэхээр тогтов. Байнгын хорооны дарга Н.Энхболд ажлын шаардлагын улмаас чөлөө авсан тул хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан даргалан хуралдуулсан юм. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл ...

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо 4 асуудлыг хэлэлцлээ

Нялх балчир хүүхдийн хоол, хүнсний бүтээгдэхүүний тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны  өнөөдрийн /2017.01.17/ хуралдаанаар Нялх балчир хүүхдийн хоол, хүнсний бүтээгдэхүүний тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Хуулийн төслийн үзэл баримтлалыг Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг танилцуулав. Нялх, балчир хүүхдэд зориулж эхийн сүүний оронд өгөх хүнсний бүтээгдэхүүнийг ...

Эдийн засгийн байнгын хорооны гишүүд Санхүүгийн зохицуулах хорооны ажилтай танилцлаа

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны гишүүд өнөөдөр  /2017.01.17/ Санхүүгийн зохицуулах хорооны ажилтай танилцлаа. Байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва, гишүүн Б.Жавхлан, Б.Ундармаа, Л.Элдэв-Очир,  С.Чинзориг нар холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилт, эдийн засгийг сэргээх хөтөлбөрт тусгагдсан зарим зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэх бэлтгэл ажлын явц байдалтай танилцахаар очсон юм. Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва нээж үг хэлсэн. Тэрбээр “Та бүхний хийж буй ажлын талаар ...