Санал асуулга

Тодорхой чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг 1 хувь болгохыг дэмжиж байна уу?

  • Дэмжинэ
  • Дэмжихгүй
  • Өөр саналтай

Үр дүн

Бусад санал асуулга


Үндсэн хууль - 25 жил

Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээний шилдгүүдэд шагнал гардуулав

Монгол Улсын Үндсэн хуулийн өдөрт зориулан Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээнийг Улсын Их Хурлаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг. Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тав дахь удаагийн тэмцээнийг Улсын Их Хурлын Тамгын газар, Монголын шатрын холбоо хамтран өнгөрсөн амралтын өдрүүдэд Төрийн ордонд зохион байгуулж, тэмцээний шилдгүүдийг шалгаруулсан юм. Улсын Их Хурлын дарга М.Энхболд Үндсэн хуулийн 25 жилийн ойн өдөрт зориулан /2017.01.13/ Монгол бөхийн өргөөнд ...

Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаан болов

Монгол Улсад Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан үндэсний бөхийн барилдаан өнөөдөр /2017.01.13/ Монгол бөхийн өргөөнд боллоо. Хүчит бөхийн барилдааныг Улсын Их Хурлын дарга М.Энхболд нээж үг хэлсэн юм. Тэрээр, өдгөөгөөс 25 жилийн тэртээ, идэр есийн хүйтэн жавар тачигнасан, ирээдүйгээ тодорхойлох шинэ сонголтын босгон дээр ирсэн түүхэн цаг үеэр монгол түмэн шинэ Үндсэн хуулиа өлгийдөн авч байлаа. Шинэ Үндсэн хуулиараа бид Монгол Улс бол ардчилсан улс болохыг, ...

Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойд зориулсан архивын баримтын үзэсгэлэнгийн нээлт боллоо

Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойд зориулсан  архивын баримтын үзэсгэлэнгийн нээлтийн ёслол өнөөдөр /2017.01.13/ Төрийн ордон дахь Төрийн түүхийн музейн үзэсгэлэнгийн танхимд боллоо. Нээлтийн ёслолд УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон, БНМАУ-ын Ардын Их Хурлын дарга асан Ж.Гомбожав, Ардын Их Хурлын депутатууд, Улсын Бага Хурлын гишүүд, Үндсэн хуулийн 25 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх комиссын гишүүд оролцов.   УИХ-ын дэд ...

Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойн өдрийг тохиолдуулан  жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэх ёслол өнөөдөр /2017.01.13/ боллоо. Ёслолд Улсын Их Хурлын дарга М.Энхболд, Улсын их хурлын дэд дарга Ц.Нямдорж, Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, УИХ болон Засгийн газрын зарим гишүүд, Үндсэн хууль баталсан Ардын Их Хурлын депутатууд, Улсын Бага Хурлын гишүүд оролцов. Ёслолын үеэр Монгол Улсын Төрийн дууллыг эгшиглүүлж, ...

Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойн хүндэтгэлийн уулзалт боллоо

Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойн хүндэтгэлийн уулзалт өнөөдөр /2017.01.13/ Төрийн ордны Их танхимд боллоо. Үндсэн хуулийн батлалцаж явсан Ардын Их Хурлын депутатууд, Улсын Бага Хурлын гишүүд өнөөдрийн хүндэтгэлийн уулзалтад хүрэлцэх ирсэн бөгөөд Улсын Их Хурлын дарга М.Энхболд оролцож, үг хэллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ “Улсын Бага Хурал Үндсэн хуулийн төслийг бүх ард түмнээр хэлэлцүүлэхээр шийдвэрлэсний дагуу 700 гаруй байгууллага, хамт олон, 900.000 гаруй хүн оролцож, ...

Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболдын мэндчилгээ

МЭНДЧИЛГЭЭ                Бүрэн эрхт Монгол Улсын эрхэм хүндэт иргэд ээ, Та бүхэндээ Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойн тэгш дүүрэн, хүндэтгэлт баярын мэндийг өргөн дэвшүүлье. Өдгөөгөөс 25 жилийн тэртээ Монголын төрт ёсны түүхэнд тодоор тэмдэглэгдэн үлдэх нэгэн чухал үйл хэргийг монголчууд бүтээсэн билээ. Энэ бол монголчууд шинэ Үндсэн хуулиа баталж, улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлж, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэснийхээ эв нэгдлийг ...

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ БАТЛАГДСАНЫ 25 ЖИЛИЙН ОЙН ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ХӨТӨЛБӨР

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ БАТЛАГДСАНЫ 25 ЖИЛИЙН ОЙН ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ХӨТӨЛБӨР                           2017 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр:   09.00-10.30 цаг:       Ардын Их Хурлын депутатуудын хүндэтгэлийн уулзалт, шагнал                                  гардуулах, дурсгалын зураг авахуулах                                                                                                      /Төрийн ордны Их танхим/ 11.00-11.30 цаг:      Жанжин Д.Сүхбаатарын ...

Үндсэн хуулийн эхийг Төрийн түүхийн музейд заллаа

Монгол Улсын Үндсэн хуулийн 25 жилийн ойн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд Үндсэн хуулийн уг эхийг Монгол төрийн түүхийн музейд хүндэтгэлтэйгээр залах ёслолын арга хэмжээ өнөөдөр /2017.01.09/ боллоо. Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон  Үндсэн хуулийн уг эхийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөөнөөс Монгол төрийн түүхийн музейд хүндэтгэлтэйгээр авчран заллаа. Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон энэхүү ...

ФОТО МЭДЭЭ: Үндсэн хуулийн 25 жилийн ойд зориулсан Шатар сонирхогчдын 2017 оны Улсын аварга шалгаруулах тэмцээн

Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойд зориулан Улсын Их Хурлаас уламжлал болгон зохион байгуулдаг Шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах тав дахь удаагийн тэмцээний шувтаргын тоглолт Төрийн ордонд хоёр өдөр үргэлжилж, өнөөдөр /2017.01.08/ шилдгүүд тодорлоо. Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс 2017.01.08

Шатар сонирхогчдын 2017 оны Улсын аварга шалгаруулах тэмцээний шилдгүүд тодорлоо

Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойд зориулан Улсын Их Хурлаас уламжлал болгон зохион байгуулдаг Шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах тав дахь удаагийн тэмцээний шувтаргын тоглолт Төрийн ордонд хоёр өдөр үргэлжилж, өнөөдөр /2017.01.08/ шилдгүүд тодорлоо. Энэхүү тэмцээн Олон улсын шатрын холбоо /ФИДЕ/ болон Монголын шатрын холбооны дүрмийн дагуу явагдсан бөгөөд шувтаргын тоглолтод 21 аймаг, нийслэлийн 9 дүүргээс шалгарсан 134 шатар сонирхогч оролцсноос 100 нь эрэгтэй, 34 ...

ФОТО МЭДЭЭ: Үндсэн хуулийн 25 жилийн ойд зориулсан шатрын тэмцээний шувтаргын тоглолт /2017.01.07/

Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойд зориулан Улсын Их Хурлаас уламжлал болгон зохион байгуулдаг Шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах тэмцээний шувтаргын тоглолт өнөөдөр /2017.01.07/ Төрийн ордонд эхэллээ. Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс