Санал асуулга

Тодорхой чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг 1 хувь болгохыг дэмжиж байна уу?

  • Дэмжинэ
  • Дэмжихгүй
  • Өөр саналтай

Үр дүн

Бусад санал асуулга


Танилцуулга

Улсын Их Хурлын бүрэн эрх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТУХАЙ ХУУЛИАС...НЭГДҮГЭЭР БҮЛЭГ4 дүгээр зүйл. Улсын Их Хурлын бүрэн эрх4.1. Улсын Их Хурал нь Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлд заасан онцгой болон хуулиар тогтоосон бусад бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.МОНГОЛ УЛСЫН YНДСЭН ХУУЛИАС...ГУРАВДУГААР БҮЛЭГХорин тавдугаар зүйл            1. Улсын Их Хурал төрийн дотоод, гадаад бодлогын аль ч асуудлыг санаачлан хэлэлцэж болох бөгөөд дараахь асуудлыг өөрийн онцгой бүрэн эрхэд хадгалж шийдвэрлэнэ:                         1/ хууль ...

Улсын Их Хурлын байнгын хороод

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТУХАЙ ХУУЛИАС... 19 дүгээр зүйл. Байнгын хороо   19.1. Байнгын хороо нь хууль санаачлагчаас өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг урьдчилан хэлэлцэж санал, дүгнэлт гарган нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэх, эрхлэх асуудлын хүрээнд төрийн бодлого, Улсын Их Хурлын үйл ажиллагааг боловсронгуй болгох санал боловсруулах, Улсын Их Хурлын хяналтыг хэрэгжүүлэх чиг үүрэгтэйгээр ажиллана.   19.2. Байнгын хороо тус тусын эрхлэх асуудлын хүрээнд дараахь ...

Улсын Их Хурал дахь нам, эвслийн бүлэг

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТУХАЙ ХУУЛИАС... 26 дугаар зүйл. Улсын Их Хурал дахь нам /эвсэл/-ын бүлэг 26.1. Улсын Их Хурлын сонгуулийн дүнгээр Улсын Их Хуралд 8-аас доошгүй суудал авсан нам, эвсэл бүлэг /цаашид “бүлэг” гэх/ байгуулж болно. 26.2. Бүлэгт зөвхөн тухайн нам, эвслээс нэр нь албан ёсоор нэр дэвшиж сонгогдсон гишүүд орно. 26.3. Сонгуульд эвсэл байгуулж оролцсон намууд Улсын Их Хуралд 8-аас доошгүй суудал авсан бол эвслийн нэг бүлэг байгуулна. 26.4. Улсын Их Хуралд 8-аас дээш суудал ...

Улсын Их Хурал дахь олонхи, цөөнх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТУХАЙ ХУУЛИАС... ХОЁРДУГААР БҮЛЭГ 8 дугаар зүйл. Улсын Их Хурал дахь олонхи ба цөөнх   8.1. Сонгуулийн дүнгээр Улсын Их Хуралд 39 ба түүнээс дээш суудал авсан нам, эвслийг Улсын Их Хурал дахь олонхи (цаашид “олонхи” гэх) гэнэ. 8.2. Сонгуулийн дүнгээр Улсын Их Хуралд 38 ба түүнээс доош суудал авсан нам, эвсэл, гишүүнийг цөөнх (цаашид “цөөнх” гэх) гэнэ.8.3. Улсын Их Хурал дахь олонхи, цөөнхийн авсан суудлыг зөвхөн тухайн нам, эвслээс нэр дэвшин сонгогдсон гишүүдийн ...

Монгол Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрэм /Монгол Улсын Их Хурлын 2009 оны 34 дугаар тогтоолын хавсралт/

Нэг. Нийтлэг үндэслэл 1.1. Монгол Улсын Их Хурлын гишүүний төрийн албанд баримтлах зарчим, ёс зүйн хэм хэмжээг тогтоон мөрдүүлж, төрийн үйл ажиллагааг хуулийн хүрээнд явуулах нөхцөлийг бүрдүүлэх, хувийн ашиг сонирхлын нөлөөллөөс хамгаалах, төр, олон нийтийн итгэлцлийг бэхжүүлэхэд энэ дүрмийн зорилго оршино. 1.2.Монгол Улсын Их Хурлын гишүүн /цаашид ”Гишүүн” гэх/ нь үйл ажиллагаандаа энэ дүрмээр тогтоосон ёс зүйн хэм хэмжээг баримтлахын зэрэгцээ Монгол Улсын Их Хурлын тухай, Монгол Улсын Их ...

Улсын Их Хурлын бүрэлдэхүүн

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТУХАЙ ХУУЛИАС...ХОЁРДУГААР БҮЛЭГУлсын Их Хурлын бүрэлдэхүүн   5 дугаар зүйл. Улсын Их Хурлын бүрэлдэхүүн 5.1. Улсын Их Хурал нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийн хуулийн дагуу сонгогдсон 76 гишүүнээс бүрдэх бөгөөд энэхүү бүрэлдэхүүнийг “нийт гишүүн” гэж ойлгоно. 5.2. Ээлжит сонгуулийн дараа нийт гишүүний дөрөвний гурав буюу 57-оос доошгүй гишүүн сонгогдож, Улсын Их Хурлын гишүүний тангараг өргөсөн бол Улсын Их Хурлыг бүрэн эрхээ хэрэгжүүлэх бүрэлдэхүүнтэйд тооцно. 5.3. ...