Санал асуулга

Тодорхой чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг 1 хувь болгохыг дэмжиж байна уу?

  • Дэмжинэ
  • Дэмжихгүй
  • Өөр саналтай

Үр дүн

Бусад санал асуулга


Ээлжит чуулган

УИХ-ын дарга М.Энхболдын УИХ-ын ээлжит бус чуулганыг нээж хэлсэн үг

2016 оны 08 сарын 25-ны өдөр Эрхэм хүндэт Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд ээ, Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ, Монгол Улсын Үндсэн хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 16 дугаар зүйлд заасныг үндэслэн Улсын Их Хурлын ээлжит бус чуулган хийхээр товлон, энэхүү ээлжит бус чуулганы хуралдааны ажиллагааг эхлүүлж байна. Цаг хугацааны хувьд тулгамдаж байгаа, нэн яаралтай шийдвэрлэх шаардлагатай хэд хэдэн асуудлыг Улсын Их Хурлын ээлжит бус чуулганаар ...

УИХ-ын дарга М.Энхболд ээлжит бус чуулган товлон зарлах тухай захирамж гаргалаа

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Улсын Их Хурлын ээлжит бус чуулган товлон зарлах тухай 09 тоот захирамж гаргалаа. Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин долдугаар зүйлийн 3 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2, 16.4 дэх хэсгийг үндэслэн гаргасан тус захирамжид Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 09 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл зарлан хуралдуулж, дараах асуудлыг хэлэлцэхээр ...

М.Энхболд: Бид төрийн өндөр ёс зүйтэй, хариуцлагатай, цэгц шударга, эрч хүчтэй олонхи байх болно

-Монгол Улсын Их Хурлын долоо дахь удаагийн сонгуулийн Анхдугаар чуулганы хуралдаанд УИХ-ын дарга Миеэгомбын Энхболдын хэлсэн үг- Эрхэм хүндэт Монгол Улсын Ерөнхийлөгч өө, УИХ-ын эрхэм гишүүд ээ, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд ээ, Хүндэт зочид оо, Та бүхнийхээ энэ өдрийн амар амгаланг айлтган мэндчилье. Монгол Улсын Үндсэн хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлж, УИХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуульд идэвхтэй оролцож зөв мэргэн сонголт хийсэн туурга тусгаар Монгол орныхоо бүрэн ...