Цэс

Холбоо барих

БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГА Г.БАЯРСАЙХАН БНЧУ-ЫН СЕНАТЫН ДЭД ДАРГА ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ.

БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГА Г.БАЯРСАЙХАН БНЧУ-ЫН СЕНАТЫН ДЭД ДАРГА ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ.
2013.10.15
Манай оронд албан ёсны айлчлал хийж буй БНЧУ-ын Сенатын дэд дарга хатагтай Аляна Гаядошкова болон Сенатын гишүүн,Газар нутгийн хөгжил, төрийн захиргаа, байгаль орчны хорооны дарга Иво Барек тэргүүтэй төлөөлөгчдийг 2013 оны 10 дугаар сарын 15 ны 12 цагт Төрийн ордны ёслолын танхимд хүлээн авч уулзав.

Хатагтай Аляна Гаядошкова Байнгын хорооны даргыг хүлээн авч уулзаж байгаад талархсанаа илэрхийлээд манай 2 улсын хооронд тогтсон дипломат харилцаа 60 гаруй жилийн түүхтэйг дурдаад цаашид уламжлалт харилцааг бүх талаар бэхжүүлж геологи уул уурхай, уур амьсгалын өөрчлөлт, ойн менежментийн талаар хамтран ажиллахыг сонирхож байгаагаа илэрхийлэв.

Сенатын гишүүн, Газар нутгийн хөгжил, төрийн захиргаа, байгаль орчны хорооны дарга Иво Барек манай бүлгэмийн гишүүд 2000 онд танай Байнгын хороонд айлчлаж байсныг дурдаад Байгаль орчны чиглэлийн Европын холбооны стандартыг өөрийн оронд хэрхэн амжилттай нутагшуулсан туршлага болон хаягдал ус цэвэрлэх байгууламж барих ажилд туслах боломжтойг онцлон тэмдэглэв.

Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн Байнгын хорооны дарга Г.Баярсайхан БНЧУ-ын Сенатын дэд дарга хатагтай Аляна Гаядошкова өргөн бүрэлдэхүүнтэй айлчлаж манай байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамтран ажиллах үнэтэй санал дэвшүүлж байгаад баяртай байгаагаа илэрхийлээд цаашид 2 улсын парламент байнгын хорооны түвшинд хамтран ажиллах эхлэл болж байгааг онцлон тэмдэглэв.

Уулзалтын төгсгөлд УИХ-ын гишүүн Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн Байнгын хорооны дарга Г.Баярсайханд БНЧУ-д айлчлах Сенатын даргын албан ёсны урилгыг Сенатын гишүүн, Газар нутгийн хөгжил, төрийн захиргаа, байгаль орчны хорооны дарга Иво Барек гардуулав.
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл