Холбоо барих

Улсын Их Хурлын Тамгын газрын зорилго, стратеги

Тамгын газрын алсын хараа

Төлөөллийн ардчиллыг бэхжүүлж, Улсын ИхХурлын хууль тогтоох, хянан шалгах чиг үүргээ хэрэгжүүлэхэд нь төрийн бодлогынзалгамж чанарыг хадгалсан, шилдэг туршлагад тулгуурласан мэргэжлийн, шинэлэг,үр бүтээлтэй үйлчилгээг үзүүлнэ.

Тамгын газрын эрхэм зорилго

Улсын Их Хурлын Тамгын газрын эрхэм зорилгонь төлөөллийн ардчиллын тулгуур-УИХ-ын хууль тогтоох, хянан шалгах үндсэн чигүүргийг үр дүнтэй хэрэгжүүлэх нөхцөл бололцоогоор хангаж, шуурхайүйлчилгээг үзүүлдэг тогтвортой, хараат бус, мэргэшсэн, чадварлаг алба байхадоршино.

Тамгын газрын үйл ажиллагаандаа баримтлахүндсэн зарчим

1.хууль дээдлэх ёсыг эрхэмлэх;
2.Тамгын газрын үйлчилгээ шуурхай, тэгш хүртээмжтэй, шинэлэг, үр бүтээлтэйбайх;
3.хараат бус, мэргэшсэн, тогтвортой байх;
4.хариуцлагатай, ёс зүйтэй байх;
5.ил тод, нээлттэй байх.

Тамгын газрын стратеги зорилт

1.Улсын Их Хурлын хууль тогтоох үйлажиллагааны бүтээмж, үр нөлөөг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлнэ;

2.Улсын Их Хурлын хянан шалгах үйлажиллагааны үр дүнг дээшлүүлэх, хуулийн хэрэгжилтийн үр нөлөөг үнэлэхэддэмжлэг үзүүлнэ;

3.Парламентын нээлттэй байдлын тунхагийгбаримтлан Улсын Их Хурлын ил тод, нээлттэй байдлыг хангаж, парламентат ёсыгбэхжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ;

4.Улсын Их Хурлын олон нийттэй харилцаххарилцааг бэхжүүлэх, иргэдэд парламентын боловсрол олгох ажлын хүртээмж,чанарыг сайжруулахад дэмжлэг үзүүлнэ;

5.Улсын Их Хурал, түүний Тамгын газрынгадаад харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлнэ;

6.Улсын Их Хурлын чадавхыг бэхжүүлж, үйлажиллагааны үр нөлөөг дээшлүүлэх, дэд бүтцийг бүрдүүлэх, бие даасан байдлыгхангахад дэмжлэг үзүүлнэ;

7.Улсын Их Хурлын үйл ажиллагааны бүтээмж,үр нөлөөг дээшлүүлэх, парламентын ажлын мэргэшсэн албаны бодлого, эрх зүй,эдийн засгийн баталгаа, тогтолцоог бүрдүүлэх, чадварлаг хүний нөөцийгбүрдүүлнэ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл