Цэс

Холбоо барих

Долоо дахь удаагийн сонгуулиар байгуулагдсан Монгол Улсын Их Хурал /2016-2020/

Долоо дахь удаагийн сонгуулиар байгуулагдсан Монгол Улсын Их Хурал /2016-2020/

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН БҮТЭЦ, БҮРЭЛДЭХҮҮН


Монгол Улсын Их Хурлын долоо дахь удаагийн сонгуулийг Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуультай хамтатган 2016 оны 06 дугаар сарын 29-ний өдөр орон даяар явуулж, УИХ-ын гишүүдийг 76 мандат бүхий жижигсгэсэн 76 тойргоос шууд сонгосон юм.

Энэ удаагийн сонгуулийг нутаг дэвсгэрийн хэмжээнд аймаг, нийслэлийн 22 сонгуулийн хороо, сум, дүүргийн 339 сонгуулийн хороо, 1998 хэсгийн санал авах байр, мэдээллийн технологийн 31 баг зохион байгуулж, тэдгээрт 20 мянга гаруй төрийн жинхэнэ болон үйлчилгээний албан хаагч ажилласан байна. Сонгуулийн үйл явцыг дэлхийн 43 улс болон олон улсын байгууллагын 436 ажиглагч, сонгуульд оролцож буй улс төрийн нам, эвсэл, бие даан нэр дэвшигчдээс томилогдсон 100 мянга гаруй ажиглагч ажиглахаар санал авах байруудад ажиллажээ.

Монгол Улсын Их Хурлын болон Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын энэ удаагийн сонгуульд Монгол Улсын сонгуулийн эрх бүхий 1.911,047 иргэн саналаа өгөхөөр нэрийн жагсаалтад бүртгэгдсэнээс 1.406,123 нь буюу 73.58 хувь нь сонгуульд оролцож саналаа өгсөн байна.

Монгол Улсын Их Хурлын долоо дахь удаагийн сонгуульд улс төрийн 12 нам, 3 эвсэл оролцохоо илэрхийлж, Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлэн батламж авсан юм.

Монгол Улсын Их Хурлын долоо дахь удаагийн сонгуулийн үр дүнгээр УИХ-ын гишүүнээр Монгол Ардын Намаас 65, Ардчилсан Намаас 9, МАХН-аас нэг, бие даан нэр дэвшигч нэг хүн тус тус сонгогдсон юм. УИХ-д сонгогдсон гишүүдийн 13 нь буюу 17.1 хувь нь эмэгтэйчүүд байсан нь өмнөх парламентуудаас хамгийн өндөр үзүүлэлт байв.

Монгол Улсын Их Хурлын 2016 оны ээлжит сонгууль анх удаа Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуультай хамт явагдсан, сонгуулийн автоматжуулсан системийг бүрэн утгаар нь төгс хэрэгжүүлсэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ сонгох эрхийг хангахад илүү анхаарсан, саналын хуудас нь өндөр нууцлалтай, бар кодтой, брайль үсгийн хавтастай болсон зэрэг олон шинэчлэлийг хэрэгжүүлсэн онцлог сонгууль байв.


УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА НАР


УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА НАР



БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГА НАР

АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ГАДААД БОДЛОГЫН БАЙНГЫН ХОРОО

Ж.Энхбаяр2016-2017 он

О.Содбилэг2017-2019 он

Т.Аюурсайхан2019-2020 он

БАЙГАЛЬ ОРЧИН, ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН БАЙНГЫН ХОРОО

Ц.Гарамжав2016-2017 он

Л.Элдэв-Очир2017-2019 он

Х.Болорчулуун2019-2020 он

НИЙГМИЙН БОДЛОГО, БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ БАЙНГЫН ХОРОО

Л.Энх-Амгалан2016-2017 он

Ё.Баатарбилэг2017-2019 он

Д.Оюунхорол2019-2020 он

ӨРГӨДЛИЙН БАЙНГЫН ХОРОО

Д.Сарангэрэл2016-2017 он

М.Оюунчимэг2017-2020 он

ТӨРИЙН БАЙГУУЛАЛТЫН БАЙНГЫН ХОРОО

Н.Энхболд2016-2017 он

Д.Лүндээжанцан2017-2019 он

С.Бямбацогт2019-2020 он

ТӨСВИЙН БАЙНГЫН ХОРОО

Ч.Хүрэлбаатар2016-2017 он

Б.Чойжилсүрэн2017-2020 он

ХУУЛЬ ЗҮЙН БАЙНГЫН ХОРОО

Ш.Раднаасэд2016-2019 он

Х.Нямбаатар2019-2020 он

ЭДИЙН ЗАСГИЙН БАЙНГЫН ХОРОО

Д.Тэрбишдагва2016-2018 он

Д.Дамба-Очир2018-2019 он

Ж.Ганбаатар2019-2020 он

ДЭД ХОРООНЫ ДАРГА НАР

Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хороо

Б.Батзориг2016-2018 он

А.Сүхбат2018-2020 он

ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ХӨГЖЛИЙН ДЭД ХОРОО

Ж.Ганбаатар2016-2019 он

Ж.Бат-Эрдэнэ2019-2020он

ЁС ЗҮЙН ДЭД ХОРОО

Д.Лүндээжанцан2016-2018 он

С.Бямбацогт2018-2019 он

Б.Бат-Эрдэнэ2019-2020 он

НУТГИЙН УДИРДЛАГЫН ДЭД ХОРОО

Б.Жавхлан2016-2020 он

ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ЗОРИЛГЫН ДЭД ХОРОО

С.Чинзориг2016-2017 он

А.Ундраа2017-2020 он

СОНГОГЧИЙН НЭРСИЙН ЖАГСААЛТ, БҮРТГЭЛИЙН ХЯНАЛТЫН ДЭД ХОРОО

О.Содбилэг2016-2020 он

ТУСГАЙ ХЯНАЛТЫН ДЭД ХОРОО

С.Батболд2016-2020 он

УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮНИЙ ХАЛДАШГҮЙ БАЙДЛЫН ДЭД ХОРОО

Ц.Нямдорж2016-2020 он

ТӨСВИЙН ЗАРЛАГЫН ХЯНАЛТЫН ДЭД ХОРОО

З.Нарантуяа2016-2020 он

ХҮНИЙ ЭРХИЙН ДЭД ХОРОО

Д.Цогтбаатар2016-2018 он

Н.Оюундарь2018-2020 он

ТҮР ХОРООНЫ ДАРГА НАР

ЦАХИМ БОДЛОГЫНТҮР ХОРОО

Н.Учрал2018-2020 он

САНЖААСҮРЭНГИЙН ЗОРИГИЙН АМЬ НАСЫГ ХӨНӨӨСӨН ХЭРГИЙГ ШИЙДВЭРЛЭСЭН АСУУДЛААР ОУПХ-НЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛӨӨС ИРҮҮЛСЭН ШИЙДВЭРИЙГ СУДАЛЖ, ХОЛБОГДОХ САНАЛ, ДҮГНЭЛТ БОЛОВСРУУЛАХ ҮҮРЭГ БҮХИЙ ТҮР ХОРОО

Ж.Батзандан2019-2020 он

КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (КОВИД-19)-ЫН ЦАР ТАХЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ,ТЭМЦЭХ, НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСАГТ ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨЛЛИЙГ БУУРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН БИЕЛЭЛТИЙГ САР ТУТАМ НЭЭЛТТЭЙГЭЭР ХЭЛЭЛЦЭЖ, ХЯНАЛТ ТАВИХ, ШААРДЛАГАТАЙ БОЛ УИХ-ЫН ХОЛБОГДОХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦҮҮЛЭХ, САНАЛ, ДҮГНЭЛТ ГАРГАХ ҮҮРЭГ БҮХИЙ ТҮР ХОРОО

Т.Аюурсайхан 2020.5.13-ны өдрөөс

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮД





Хуваалцах:

Холбоотой мэдээлэл