Цэс

Холбоо барих

Хуралдаан зохион байгуулах хэлтэс

Улсын Бага Хурлын даргын 1990 оны есдүгээр сарын 24-ний өдрийн 04 тоот захирамжаар Улсын Бага Хурлын Тамгын газрын Зохион байгуулалтын хэлтсийн бүрэлдэхүүнд “зохион байгуулагч” гэдэг орон тоо анх бий болсноор өнөөгийн Хуралдаан зохион байгуулах хэлтсийн үндэс суурь тавигдсан юм.

Улсын Их Хурал 1992 онд Монгол Улсын Их Хурлын тухай хуулийг баталж, Улсын Их Хурлын Тамгын газрын эрх зүйн үндсийг тогтоосноор Улсын Их Хурлын чуулганы хуралдааны тэмдэглэл хөтлөх, хуралдааны бэлтгэл, хуралдааны хэвийн ажиллагааг хангах, чуулганы болон хорооны хуралдааны танхим, шаардлагатай техник, хэрэгслийг бэлэн байлгах, танхимд журам сахиулах зэрэг ажлууд Тамгын газрын нэг гол чиг үүрэг болж, тэр үеэс хойш Тамгын газрын бүтцэд энэ ажлыг хариуцсан мэргэшсэн алба, хэлтсийг байгуулан ажиллуулж иржээ.

Тухайлбал, 1990-2000 он хүртэл УИХ-ын Тамгын газрын Зохион байгуулалтын хэлтсийн бүрэлдэхүүнд Дотоод ажлын хэсэг, Чуулганы ажиллагааг хангах хэсэг, Хуралдаан зохион байгуулах хэсэг, 2000-2001онд Чуулган, Байнгын хороодын ажлын алба, 2001-2003 онд Чуулган, хуралдааны ажлын алба, 2003-2008 онд Хуралдаан зохион байгуулах алба, 2008-2013 онд Чуулган, Байнгын хорооны хуралдаан зохион байгуулах алба нэртэйгээр ажиллаж иржээ.

Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргын 2020 оны 561 дүгээр захирамжаар Хуралдаан зохион байгуулах хэлтсийг Тамгын газрын Хууль, эрх зүйн газрын харьяанд хэлтэс болгож өөрчлөн зохион байгуулсан бөгөөд Хуралдааны тэмдэглэл хөтлөх алба гэсэн дотоод нэгжтэйгээр үйл ажиллагааг явуулж байна.

Үндсэн чиг үүрэг:

Хуралдаан зохион байгуулах хэлтэс нь чуулганы нэгдсэн болон Байнгын, дэд, түр хороодын хуралдааны бэлтгэл, зохион байгуулалтыг хангах, хуралдааны дэг сахиулах, хуралдааны явцын товч тэмдэглэл хөтлөх, дэлгэрэнгүй тэмдэглэлийг дууны бичлэгээс буулгах, албажуулах үндсэн чиг үүрэгтэй ажилладаг.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл