Цэс

Холбоо барих

Байнгын хорооны асуудал хариуцсан хэлтэс

Анх Улсын Бага Хурлын Тамгын газрын бүтцийг бүрдүүлэхэд Зохион байгуулалтын хэлтэст Байнгын хороодын туслах гэсэн 5 орон тоо бий болгосноор тус хэлтсийн үүсэл тавигджээ. Улмаар Улсын Бага Хурлын даргын 1991 оны гуравдугаар сарын 29-ний өдрийн захирамжаар Улсын Бага Хурлын аппаратын зохион байгуулалтын бүтцэд зарим өөрчлөлт оруулахдаа Зөвлөгчдийн товчоог татан буулгаж, Байнгын хороодын ажлын албыг байгуулж, Төрийн байгуулалтын байнгын хороог 3 зөвлөгч, 1 зааварлагч, 1 туслахтай, бусад Байнгын хороог тус бүр 3 зөвлөх, 1 туслахтай байхаар тооцон, Байнгын хорооны нийт 15 зөвлөгч, 1 зааварлагч, 5 туслахтай байгуулж, Бага Хурлын бүрэн эрхийн хугацаа дуустал дээрх бүтцээр ажиллажээ.

Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргын 2020 оны 561 дүгээр захирамжаар Хууль, эрх зүйн хэлтсийг Хууль, эрх зүйн газар болгон өргөтгөж, Байнгын хороодын ажлын албыг Байнгын хорооны асуудал хариуцсан хэлтэс болгон зохион байгуулалтын бүтцийг нь өөрчилсөн. Хууль,эрх зүйн газрын Байнгын хорооны асуудал хариуцсан хэлтэс нь УИХ-ын 11 Байнгын хороог хариуцан ажиллаж байна.

Үндсэн чиг үүрэг:

Байнгын хорооны асуудал хариуцсан хэлтэс нь Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хууль,Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг хэлэлцэх, батлах үйл ажиллагааны бэлтгэлийг ханган хэлэлцүүлэх, Байнгын хороодын үйл ажиллагаа, хянан шалгах чиг үүргийн ажлыг уялдуулан зохицуулах, шуурхай удирдлагаар хангах, иргэд, байгууллагаас ирүүлсэн өргөдлийг судлан шийдвэрлэх, зохион байгуулалтын туслалцаа үзүүлэх чиг үүргийг эрхлэн гүйцэтгэдэг.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Одоогоор харуулах мэдээлэл оруулаагүй байна.