Цэс

Холбоо барих

Улсын Их Хурал – Энэ долоо хоногт (2022.11.21-27)


    Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Азийн хөгжлийн банкны Зүүн Азийн газрын ерөнхий захирал, хатагтай М.Тереза Хо тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар талууд Монгол Улс, Азийн хөгжлийн банкны хамтран хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийн явц байдал болон ногоон эдийн засгийг дэмжих хөрөнгө оруулалтыг татах, тогтвортой хөгжлийг эрчимжүүлэх, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломжийн талаар ярилцаж, санал солилцлоо. 2022.11.21. https://www.parliament.mn/nn/18953/


    Улсын Их Хурлын Тамгын газраас Олон Улсын Парламентын Холбоотой хамтран “Парламент болон хүний эрхийн үндэсний байгууллагууд хоорондын харилцааны тухай Белградын зарчмууд” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа. Энэхүү хэлэлцүүлгийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар нээж хэлсэн үгэндээ, Монгол Улсын Их Хурал, Олон Улсын Парламентын Холбоо энэ оны наймдугаар сард Хамтын ажиллагааны санамж бичгийг үзэглэсэн. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсын Их Хурлын хууль тогтоох үйл ажиллагаа болон түүний бүтэц, үйл ажиллагаанд хүний эрхэд суурилсан хандлагыг дэмжих, жендэрийн мэдрэмжтэй парламентыг бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тунхагласаныг тэмдэглэв. 2022.11.21. https://www.parliament.mn/nn/18962/Белградын зарчмуудын талаар товч танилцуулж, Монгол Улсын Их Хурлын туршлагыг хуваалцав https://www.parliament.mn/nn/18965/, Дэлхийн улс орнуудын парламент болон хүний эрхийн байгууллагуудын хамтын ажиллагааны сайн туршлагуудын талаар хэлэлцлээ https://www.parliament.mn/nn/18964/“Парламент болон хүний эрхийн үндэсний байгууллагууд хоорондын харилцааны тухай Белградын зарчмууд” сэдэвт хэлэлцүүлэг өндөрлөв https://www.parliament.mn/nn/18966/

    Улсын Их Хурлын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Г.Мөнхцэцэг Япон Улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кобаяши Хироюкитэй уулзаж, хоёр орны соёлын салбарын зарим асуудлаар санал солилцлоо. 2022.11.21 https://www.parliament.mn/nn/18963


    Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсний дагуу хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Үндсэн хуульд заасан байгалийн баялаг ард түмний мэдэлд байх, үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх зарчим болон "Алсын хараа-2050" урт хугацааны хөгжлийн бодлого, хууль тогтоомжийг боловсронгуй болгох үндсэн чиглэл, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр зэрэг бодлогын баримт бичигт дэвшүүлсэн зорилтод нийцүүлэн боловсруулсан байна.

2022.11.21. https://www.parliament.mn/nn/18952/


    “Б.Чимидийн нэрэмжит шагнал”-ын 2023 оны шалгаруулалтыг зарлалаа. Монгол Улсын хөдөлмөрийн баатар, ардын багш, гавьяат хуульч “Б.Чимидийн нэрэмжит шагнал”-д нэр дэвшүүлэх бүтээлийн материал материалыг 2022 оны 12 дугаар сарын 01-нийг хүртэл хүлээн авч байна. https://www.parliament.mn/nn/18967/


    Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явууллаа. 2022.11.22 https://www.parliament.mn/nn/18971/


    Улсын Их Хурлаас долоо хоног бүрийн мягмар гарагт “Хуулийн мэдээлэл” арга хэмжээг зохион байгуулж, шинээр батлагдсан болон хэрэгжиж эхэлсэн хуулиудын үзэл баримтлал, ач холбогдол, үр нөлөө, хэрэгжилтийн явцын талаар мэдээлэл өгсөөр байгаа билээ. Улсын Их Хурлын гишүүн, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал, УИХ-ын даргын Хууль зүйн бодлогын зөвлөх О.Номинчимэг нар ээлжит хурлаар өнгөрсөн тавдугаар сараас эхлэн хэрэгжиж эхэлсэн Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай болон Цахим гарын үсгийн тухай хуулийн талаар мэдээлэл өглөө. 2022.11.22. https://www.parliament.mn/nn/18972/


    Монгол Улсын 2023 оны нэгдсэн төсвийн тухай хууль болон “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” тогтоолыг Улсын Их Хурал 2022 оны арван нэгдүгээр сарын 11-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэн баталсан. Үүнтэй уялдуулан Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг, Хууль зүйн байнгын хорооны дарга Л.Мөнхбаатар нартай уулзаж, уул уурхайн олборлох салбарын ил тод байдлыг хангах хуулийн төслүүдийг ойрын хугацаанд хэлэлцүүлэх асуудлаар чиглэл өглөө.  2022.11.22. https://www.parliament.mn/nn/18979/


    Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хуулийн хэрэгжилтийн талаар Эрүүл мэндийн сайдын мэдээлэл сонслоо. 2022.11.22. https://www.parliament.mn/nn/18981/


    Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар гурван асуудал хэлэлцэв. Эхлээд Улсын Их Хурлын гишүүн Х.Баделхан нарын гурван гишүүний өргөн мэдүүлсэн Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа.  2022.11.22. https://www.parliament.mn/nn/18973/


    Жил бүрийн билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн нэгэнд Их Эзэн Богд Чингис хааны мэндэлсэн өдөр буюу Монгол бахархлын өдөр тохиодог. Их хааны мэндэлсний 860 жилийн ойг угтан Төрийн ордны Хүндэтгэлийн өргөөнд хэл шинжлэл, түүх археологи, олон улс дахь монгол судлал зэрэг салбарын төлөөлөл болсон эрдэмтэн, судлаачид чуулж, “Их Монгол Улс ба Чингис хааны өв” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг өрнүүллээ. 

2022.11.22https://www.parliament.mn/nn/18982/


    Ардчилсан, шинэ Үндсэн хуулийн дагуу байгуулагдсан анхны Улсын Их Хурлын 30 жилийн ой энэ онд тохиож буй юм. Түүхт ойг тохиолдуулан Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын санаачилгаар УИХ, УИХ-ын Тамгын газраас 1992-1996 оны парламентад сонгогдон ажиллаж байсан гишүүд болон тэдний ар гэрийнхнийг хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ. 2022.11.23. https://www.parliament.mn/nn/18984/


    Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдаан хуралдаанаар “Шинжлэх ухааны салбарын хөгжил, цаашид авах арга хэмжээний тухай” сэдвээр Боловсрол, шинжлэх ухааны сайдын мэдээлэл сонслоо. 2022.11.23. https://www.parliament.mn/nn/18985/


    Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай” 08 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаарх мэдээллийг сонслоо. 2022.11.23. https://www.parliament.mn/nn/18989/


    Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооноос “Эх, нярайн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж өнөөгийн байдал” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа. 2022.11.23. https://www.parliament.mn/nn/18991/




    Их Эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ой, “Монгол бахархлын өдөр” өвлийн тэргүүн цагаагчин гахай сарын билгийн тооллын шинийн нэгэнд Монгол Улсын Төрийн далбаа мандуулж, Монголын нэгдсэн тулгар төрийн уламжлалт Есөн хөлт Их цагаан тугийг цэнгүүлэх ёслол боллоо. 2022.11.24. https://www.parliament.mn/nn/18990/


    Их Эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-т зориулсан Улсын Их Хурлын Хүндэтгэлийн хуралдаан боллоо. 2022.11.24.  https://www.parliament.mn/nn/18993/


    Их Эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүд, төр, нийгмийн зүтгэлтнүүд болон Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн “Чингис хаан” одонт эрхмүүд Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв 2022.11.24.  https://www.parliament.mn/nn/18995/


    Хууль зүйн байнгын хорооны 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн хуралдаанаар нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсгол 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр болно. 2022.11.25.  https://www.parliament.mn/nn/18970/


    Улсын Их Хурлын чуулганы баасан  гаригийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Газрын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцлээ. Үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Кадастрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. 2022.11.25. Үдээс өмнөх хуралдаан https://www.parliament.mn/nn/18996/Үдээс хойших хуралдаан https://www.parliament.mn/nn/19000/


    Улсын Их Хурлын Тамгын газрын Парламентын судалгаа, сургалтын хүрээлэнгээс Парламентын ардчиллыг бэхжүүлэх нь дэд төслийн хүрээнд Улсын Их Хурлын дарга, гишүүдийн ажлын алба, УИХ дахь намын бүлгүүд, Тамгын газрын ажилтнуудад зориулсан Нийгмийн мэдлэг (мэдрэмж) олгох хүний эрхэд суурилсан хандлага сэдэвт сургалтыг зохион байгууллаа. Сургалт “Хүний эрхийг хамгаалах үндэсний болон олон улсын тогтолцоо”, “Хөдөлмөрийн эрх зүйн ба хүний эрхийн зохицуулалт” үндсэн хоёр сэдвийн хүрээнд боллоо. 2022.11.25. https://www.parliament.mn/nn/18997/


    Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монгол Улсын Ардын багш, Оросын Холбооны Улсын Буриад улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Түүхийн шинжлэх ухааны доктор, профессор Н.Ням-Осорын “Эзэн Чингис хааны Их засаг хууль” таван боть номын нээлтийн үйл ажиллагаанд оролцлоо. 2022.11.25.  https://www.parliament.mn/nn/18998/


    Монгол Улс Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласны 98 жилийн ой тохиолоо. Энэхүү түүхт өдрийг тохиолдуулан Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Улсын Их Хурлын гишүүд болон бусад албаны хүмүүс Жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ. 2022.11.26. https://www.parliament.mn/nn/19001/


    Монгол Улс Анхдугаар Үндсэн хуулиа баталж, эрх чөлөө, тусгаар тогтнолоо баталгаажуулан Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 98 жилийн ойг тохиолдуулан үндэсний бөхийн барилдаан боллоо. Үндэсний бөхийн барилдаанд улс, аймгийн алдар цолтой 256 бөх зодоглосноос улсын аварга П.Бүрэнтөгс түрүүлж, улсын аварга О.Хангай үзүүрлэлээ. 2022.11.26 https://www.parliament.mn/nn/19002/


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл