Цэс

Холбоо барих

Улсын Их Хурал – Энэ долоо хоногт (2022.11.28-12.02)

 

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Г.Мөнхцэцэг, Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр болон холбогдох албаны хүмүүс нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй 320 ортой цэцэрлэг, "Монгол тэмүүлэл" болон 133 дугаар сургуулийн барилгын ажлын явцтай танилцлаа. 2022.11.28 https://www.parliament.mn/nn/19022/

 

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Улсын Их Хурлын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Г.Мөнхцэцэг нар Монгол Улсын Их сургуульд ажиллаж, судалгааны лабораториудын үйл ажиллагаатай танилцлаа. 2022.11.28 https://www.parliament.mn/nn/19023/

 

Улсын Их Хурлын Тамгын газар, АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлаг, Бүгд Найрамдахчуудын Олон Улсын Хүрээлэн хамтран “Жендерийн мэдрэмжтэй бодлого боловсруулах нь” сэдэвт мэдээлэл солилцох хэлэлцүүлэг зохион байгуулав. 2022.11.28 https://www.parliament.mn/nn/19024/

 

Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон дагалдах бусад хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ. 2022.11.28 https://www.parliament.mn/nn/19025/

 

Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, НҮБ-ын Хүүхдийн сан, Швейцарын хөгжлийн агентлаг, Монголын скаутын холбоо хамтран үндэсний хэмжээнд “Өсвөрийн парламент-2022” хөтөлбөр хэрэгжүүлж байгаа ба оролцогчид Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт “Дулааны IV цахилгаан станц” төрийн өмчит хувьцаат компани болон Эрчим хүчний зохицуулах хорооны үйл ажиллагаатай танилцах аялалд оролцов. 2022.11.27 https://www.parliament.mn/nn/19026/

 

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо Улсын дээд шүүхийн нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголыг зохион байгууллаа. 2022.11.28 https://www.parliament.mn/nn/19006/

 

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны эхэнд “Нэр дэвших тухай хүсэлтийн загвар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв. Хуралдаан Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлав. 2022.11.28 https://www.parliament.mn/nn/19031/

 

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр, Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшин, Соёлын дэд сайд М.Батбаяр, Соёлын яамны Соёлын өвийн газрын дарга Б.Даваацэрэн, ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Болдсайхан, Монгол Улсын Ардын багш, доктор, профессор Д.Бадарч нарыг хүлээн авч уулзан, “Монголын нууц товчоо”-г ЮНЕСКО-гийн Дэлхийн соёлын өвд бүртгүүлэх ажлын хэсэг байгуулж, ажлын хэсгийг УИХ-ын гишүүн, УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Г.Мөнхцэцэг ахлахаар болсныг танилцуулав. 2022.11.29 https://www.parliament.mn/nn/19033/

 

Монгол Улсын Их Хурал өнгөрсөн хаврын ээлжит чуулганаараа Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан билээ. Уг  хууль 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар мэдээлэл хийлээ. 2022.11.29 https://www.parliament.mn/nn/19034/

 

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга Л.Мөнхбаатар Индонез Улсын Үндсэн хуулийн шүүхийн шүүгч, доктор Манахан М.П.Ситомпул М.Хумыг хүлээн авч уулзлаа. Талууд хоёр улсын Үндсэн хуулийн байгууллагуудын үйл ажиллагааны талаар харилцан санал солилцож, туршлага судлав. 2022.11.29 https://www.parliament.mn/nn/19041/

 

Эдийн засгийн байнгын хорооны хуралдааны эхэнд Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хэмжил зүйн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн хэлэлцэхийг дэмжив.  Дараа нь “Хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжив.  Хуралдааны төгсгөлд Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн хэлэлцэхийг дэмжсэн. 2022.11.29 https://www.parliament.mn/nn/19036/

 

Төсвийн байнгын хорооны хуралдааны эхэнд Монгол Улс, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк хоорондын Зээлийн хэлэлцээр (Мөчлөг сөрсөн бодлогын арга хэмжээг дэмжих хөтөлбөр)-ийн төслийг зөвшилцөхийг дэмжив. Дараа нь Даатгалын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ. 2022.11.30 https://www.parliament.mn/nn/19042/

 

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монгол дахь Америкийн худалдааны танхим (АмЧам Монгол)-ын ТУЗ-ийн дарга Гари Биондо тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. 2022.11.30 https://www.parliament.mn/nn/19044/

 

Хууль зүйн байнгын хорооны эхэнд Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх ажлын хэсгийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Э.Бат-Амгалан танилцуулав. Дараа нь Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах асуудлыг хэлэлцэж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Д.Зүмбэрэллхам танилцуулга хийв. 2022.11.30 https://www.parliament.mn/nn/19043/

 

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдааны эхэнд Монгол Улс, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк хоорондын Зээлийн хэлэлцээр (Мөчлөг сөрсөн бодлогын арга хэмжээг дэмжих хөтөлбөр)-ийн төслийг зөвшилцөх асуудлыг дэмжив. Үргэлжлүүлэн Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын Зээлийн хэлэлцээрүүд (Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, тогтвортой мал аж ахуйг хөгжүүлэх төсөл)-ийн төслийг зөвшилцөх асуудлыг дэмжлээ. 2022.11.30 https://www.parliament.mn/nn/19047/

 

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар ШУТИС-ийн багш, оюутнуудтай уулзаж, хууль тогтоох үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хангах “D.Parliament” цахим системийг танилцууллаа. 2022.11.30 https://www.parliament.mn/nn/19048/

 

Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Дотоодын цэргийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ. 2022.11.30 https://www.parliament.mn/nn/19054/

 

Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэх хууль, тогтоолын төслийг Улсын Их Хурлын дарга сар бүр захирамжаар баталж байхаар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасан. Энэ дагуу “Монгол Улсын Их Хурлын 2022 оны намрын ээлжит чуулганы 12 дугаар сард хэлэлцэх асуудлын дараалал тогтоох тухай” захирамжид дараах хууль, тогтоолын төслийг хэлэлцэхээр товложээ. 2022.12.01 https://www.parliament.mn/nn/19057/

 

“Б.Чимидийн нэрэмжит шагнал”-д нэр дэвшүүлэх бүтээл хүлээн авах хугацааг сунгалаа https://www.parliament.mn/nn/19062/

 

Улсын Их Хурлын намрын ээлжит чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар эхлээд Газрын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэхийг дэмжив. Үргэлжлүүлэн Газрын төлбөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжив.  2022.12.01 https://www.parliament.mn/nn/19059/

 

Улсын Их Хурлын 2022 оны намрын ээлжит чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдааны эхэнд Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг үеэр УИХ дахь АН-ын бүлэгт завсарлага авав. Дараа нь “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг баталлаа. Үргэлжлүүлэн Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлуулах бэлтгэл хангуулахаар Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв. Дараа нь Хот, суурин газрын ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв. Үргэлжлүүлэн Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ. Мөн хуралдаанаар Шүүхийн шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв. Дараа нь “Хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлав. Үргэлжлүүлэн Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хэмжил зүйн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг хойшлуулав. Хуралдааны төгсгөлд Даатгалын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ 2022.12.01 https://www.parliament.mn/nn/19064/

 

Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн Байнгын хорооны дарга Б.Саранчимэг тэргүүтэй төлөөлөгчид Канад Улсын Парламентын Нийтийн танхимын гишүүн, Хөдөө аж ахуй, хүнсний байнгын хорооны дарга Коди Блуатай уулзаж, хоёр улсын хооронд хүнс, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд парламентын зүгээс дэмжлэг үзүүлэх талаар санал солилцов. 2022.12.01 https://www.parliament.mn/nn/19065/

 

Улсын Их Хурлын чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулав.  Мөн хуралдаанаар Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах асуудлыг хэлэлцэж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Д.Зүмбэрэллхам танилцуулга хийлээ. 2022.12.02 https://www.parliament.mn/nn/19066/

 

“Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд суурь нөхцөлийг бүрдүүлэх, улмаар эдийн засаг, дэд бүтэц, төрийн бүтээмжийг сайжруулахад чиглэсэн дунд хугацааны зорилтот хөтөлбөр болох “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг Монгол Улсын Их Хурлын 2021 оны 106 дугаар тогтоолоор баталсан билээ. Боловсрол, шинжлэх ухааны яамнаас шинжлэх ухааны ажилтны өдрийг тохиолдуулан шинжлэх ухаан, хувийн хэвшлийн салбарынхан, эрдэмтэн, судлаачдыг оролцуулсан “Шинэ сэргэлтийн бодлого-шинжлэх ухааны оролцоо” үндэсний хэлэлцүүлгийг Төрийн ордонд зохион байгууллаа. 2022.12.02 https://www.parliament.mn/nn/19067/

 

Улсын Их Хурлын 2022 оны намрын ээлжит чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдааны эхэнд Эрчим хүчний салбарын өнөөгийн байдал, "Шинэ сэргэлтийн бодлого"-ын Эрчим хүчний зорилт болон Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан томоохон төсөл, арга хэмжээний хэрэгжилтийн явц, тулгамдаж байгаа асуудлын талаарх мэдээллийг сонслоо. Хуралдааны төгсгөлд  Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг хойшлуулав. 2022.12.02 https://www.parliament.mn/nn/19068/

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл