Цэс

Холбоо барих

Шатар сонирхогчдын нийслэлийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ

Улсын Их Хурлын Тамгын газраас Монгол Улсын Үндсэн хууль батлагдсан өдөрт зориулан шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээнийг Улсын Их Хурлын даргын ивээл дор жил бүр зохион байгуулагдаг уламжлалтай. Тус тэмцээний хүрээнд нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас нийслэлийн Шатрын холбоотой хамтран “Шатар сонирхогчдын 2022 оны нийслэлийн аварга шалгаруулах” тэмцээнийг зохион байгуулж байна. Тэмцээний нээлт өнөөдөр (2022.12.17) нийслэлийн Хангарди ордонд боллоо.


Нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд анхан шатны аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн арваннэгдүгээр сард болж, шалгарсан 81 шатарчин “Шатар сонирхогчдын нийслэлийн аварга шалгаруулах тэмцээн”-д оролцож байгаа юм.

 

Уг тэмцээний аваргууд энэ сарын 18-ны өдөр буюу маргааш тодорно. Хагас шигшээгээс шалгарсан шатарчид 2023 оны нэгдүгээр сард Улсын Их Хурлын даргын ивээл дор зохион байгуулагдах Улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцоно хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл