Цэс

Холбоо барих

Т.Аубакир гишүүнээр ахлуулсан Ажлын хэсэг хуралдлаа


Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 11 дүгээр тогтоолоор байгуулсан Мал, махны бэлтгэн нийлүүлэлт, нөөц, экспортын асуудлаар хяналт шалгалт хийж, холбогдох санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг өнөөдөр (2023.01.13)  Төрийн ордонд хуралдав.  

Тус ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Т.Аубакир ахалж,  Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, Б.Бейсен, С.Ганбаатар, Н.Ганибал, Ц.Идэрбат, Ц.Туваан, Т.Энхтүвшин нарын бүрэлдэхүүнтэй байгуулсан билээ.

Ажлын хэсгийн гурав дахь удаагийн  хуралдаанд мах, махан бүтээгдэхүүний экспортын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 30 орчим аж ахуйн нэгжүүдийн  удирдлага, төлөөлөл оролцож, мах бэлтгэл, нийлүүлэлтийг хангах, нөөц бүрдүүлэх, махны экспортыг нэмэгдүүлэхэд тулгамдаж буй асуудлуудаа хөндөн ярилцсаны зэрэгцээ салбарын яамны зүгээс эдгээр асуудалд баримталж байгаа бодлогыг тодруулж, цаашид авах арга хэмжээ, гарц шийдлийн талаар санал солилцсон юм.

Мөн  Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.Ганхүлэг махны экспортын талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, “Нэг цонх”-ны бодлогын талаар танилцуулга хийж, хуралдаанд оролцогчдын асуултад хариулсан юм хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл