Цэс

Холбоо барих

Фото мэдээ: "Зөвлөлдөж шийдье" улсын хэмжээний зөвлөлдөх санал асуулгын хоёр дахь шатны зөвлөлдөх уулзалт

“Зөвлөлдөж шийдье” улсын хэмжээний зөвлөлдөх санал асуулгын хоёр дахь шатны зөвлөлдөх уулзалт өнөөдөр (2023.02.14) Төрийн ордонд эхэллээ. Хоёр өдрийн турш үргэлжлэх энэхүү зөвлөлдөх уулзалтын эхний өдрийн үйл явдлыг фото зургаар түүвэрлэн хүргэж байна.

Зөвлөлдөх уулзалтад оролцох 801 иргэний бүртгэл хийгдэв. (2023.02.14. 08 цаг 40 минут. Төрийн ордон.)





“Зөвлөлдөж шийдье” зөвлөлдөх санал асуулгын Зөвлөлдөх уулзалтыг нээж, УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэлэв. (2023.02.14. 09 цаг 10 минут. Төрийн ордон)




Улсын Их Хурлын гишүүн, Зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх ажлын хэсгийн ахлагч Д.Тогтохсүрэн уулзалтын хөтөлбөр, дэгийг танилцуулж, хөтлөгчөөр ажиллав. (2023.02.14. 09 цаг 30 минут. Төрийн ордон)


Зөвлөлдөх зөвлөлийн гишүүд хэвлэлийн бага хурал хийж, зөвлөлдөх уулзалтын явцын талаар мэдээлэл өгөв. (2023.02.14. 09 цаг 50 минут. Төрийн ордон)


“Иргэний болон улс төрийн эрх, хариуцлага” сэдвийн хүрээнд өрнөсөн нэгдсэн хэлэлцүүлгийг үндсэн илтгэгчээр МУБИС-ийн Сургалт, хамтын ажиллагааны газрын дарга, доктор (Ph.D), дэд профессор Н.Мягмарцоож, Хууль зүйн ухааны доктор доктор (Ph.D), дэд профессор А.Алтанзул нар оролцов. (2023.02.14. 10 цаг 00 минут. Төрийн ордон)


Хэсгийн хэлэлцүүлгүүд өрнөв. Нийт 801 оролцогчийг 54 хэсэгт хуваарилжээ. (2023.02.14. 11 цаг 00 минут. Төрийн ордон)



“Зөвлөлдөж шийдье” зөвлөлдөх уулзалтын  нэгдсэн хэлэлцүүлгийн асуултад хариулах нийт 24 илтгэгч, эксперт оролцож байна. (2023.02.14. 12 цаг 00 минут. Төрийн ордон)


“Парламентын ардчилал” сэдвийн хүрээнд өрнөсөн хэлэлцүүлгийн хөтлөгчөөр Улсын Их Хурлын гишүүн, Зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх ажлын хэсгийн гишүүн Н.Энхболд ажиллалаа. (2023.02.14. 14 цаг 30 минут. Төрийн ордон)


“Парламентын ардчилал” сэдэвт нэгдсэн хэлэлцүүлгийг үндсэн илтгэгчээр Монгол Улсын Дэд ерөнхийлөгч, Улсын Бага Хурлын дарга, Улсын Их Хурлын дарга асан, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич Р.Гончигдорж, Аюулгүй байдал судлалын хүрээлэнгийн захирал, Үндсэн хууль судлаач О.Машбат нар оролцов. (2023.02.14. 15 цаг 00 минут. Төрийн ордон)


Нэгдсэн хэлэлцүүлэгт оролцсон экспертүүд иргэдийн асуултад хариулт өглөө. (2023.02.14. 17 цаг 00 минут. Төрийн ордон)


 

 

 


  



Хуваалцах:

Холбоотой мэдээлэл