Цэс

Холбоо барих

Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнд нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулна


Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнд нэр дэвшигчтэй хийх, нэр дэвшигчийн сонсголыг Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо 2024 оны 01 дүгээр сарын 02ы өдөр Төрийн ордонд зохион байгуулах тул иргэн, хуулийн этгээд, хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөл Та бүхнийг оролцохыг урьж байна.

Бүртгэл: 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 17:30 цаг хүртэл явагдах тул нэр дэвшигчийн сонсголд оролцох хуулийн этгээдийн төлөөлөл, иргэн бол овог, нэр, холбогдох утасны дугаар, нэр дэвшигчдээс асуулт асуух эсэх зэргийг бүртгэлийн хуудасны дагуу бөглөж илгээнэ үү.

Оролцогчдын талаарх мэдээлэл: Оролцогчдын тоо хязгаартай тул хүсэлт ирүүлсэн дарааллаар баталгаажуулах бөгөөд бүртгэл дуусмагц нэрсийг Улсын Их Хурлын www.parliament.mn цахим хуудаст байршуулна.

Нэр дэвшигчдийн мэдээлэл: Сонгуулийн ерөнхий хорооны зөвлөлийн гишүүнд Дагвадоржийн Дэлгэрсайхан, Төмөрбаатарын Сүхболд нарын нэрийг дэвшүүлсэн байна.   

Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнд нэр дэвшигчийн танилцуулгатай дараах холбоосоор танилцана уу.

 

-       Дагвадоржийн Дэлгэрсайхан  

-       Төмөрбаатарын Сүхболд

 

Шуудангийн хаяг: 14201 Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Жанжин Д.Сүхбаатарын талбай 1, Төрийн ордон-201, Төрийн байгуулалтын байнгын хороо. /Лавлах утас: 51-260-280/

Цахим шуудангийн хаяг: [email protected]

Жич: “Монгол Улсын Төрийн ордны хамгаалалт, үйлчилгээний журам”-д заасны дагуу оролцох хүмүүсийн иргэний үнэмлэхийг үндэслэн албаны болон үндэсний хувцастай Төрийн ордонд нэвтрүүлнэ.

 

 

Төрийн байгуулалтын байнгын хорооны Ажлын алба

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл