ДАВАА ГАРАГ 2026.04.13
- Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хороо Даваа гарагт хуралдаж, Эрүү шүүлт тулгах гэмт хэргийн хохирогчийг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх, эрүүл мэнд, нийгэм, сэтгэл зүй, эд хөрөнгийн тусламж үйчилгээ үзүүлэх, нөхөн төлбөр олгох талаар судалж, санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол хохирол барагдуулах үйл ажиллагааны тухай хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн явцын талаарх мэдээлэл сонсож, Дэд хорооны 2026 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ (дэлгэрэнгүй)
- Төсвийн байнгын хорооны дарга Н.Наранбаатар НҮБ-ын Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа (дэлгэрэнгүй)
- Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын хөгжлийн дэд хороо энэ өдрийн хуралдаанаараа “Мэдээлэл, технологийн үндэсний парк” төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газартай холбоотой цаг үеийн асуудлаарх мэдээлэл сонслоо (дэлгэрэнгүй)
МЯГМАР ГАРАГ 2026.04.14
- Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл, Л.Мөнхбаясгалан, Х.Тэмүүжин, Г.Хосбаяр, Ө.Шижир нар Төрийн нууцын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв (дэлгэрэнгүй)
- Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо Мягмар гарагийн хуралдаанаараа Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 02 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх эсэх асуудлыг хэлэлцэж, Хүний эрх, эрх чөлөөний баталгааг хангах хүрээнд үе тэнгийн дээрэлхэлтийн шалтгаан, нөхцөл, илрэлийн хэлбэр, хор уршгийг тодорхойлон үнэлж, урьдчилан сэргийлэх, таслан зогсоох чиглэлээр хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг байгууллаа (дэлгэрэнгүй)
- Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо Мягмар гарагийн хуралдаанаараа “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж, хаврын тариалалтын бэлтгэл ажил, мал төллөлтийн явцын талаарх мэдээлэл болон хууль, тогтоолоор үүрэг чиглэл болгосон Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлтийн тайланг сонслоо (дэлгэрэнгүй)
- Улсын Их Хурлын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Сэддорж, гишүүн Р.Батболд нар НҮБ-ын Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн Афганистаны Исламын Эмират Улс, Исламын Бүгд Найрамдах Иран Улс, Папуа Шинэ Гвиней Улс болон Монгол Улсыг хариуцсан захирал Жин И.Пактуран тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа (дэлгэрэнгүй)
- Улсын Их Хурлын Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хороо мөн өдрийн хуралдаанаараа НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын бэлтгэл ажил, хүлээж буй үр дүнгийн талаарх мэдээллийг сонсов (дэлгэрэнгүй)
ЛХАГВА ГАРАГ 2026.04.15
- Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо, Монгол Улсын Их Хурлын даргын 2026 оны 27 дугаар захирамжаар байгуулагдсан Ажлын хэсгээс “Гэр бүлийн хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаарх” хэлэлцүүлгийн бүртгэл 2026 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 17.30 цаг хүртэл үргэлжилнэ (дэлгэрэнгүй)
- Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны энэ өдрийн хуралдаанаар ““Туулын хурдны зам” төслийн эдийн засгийн үр ашиг, техник эдийн засгийн үндэслэл, төсөвт өртөгтэй холбоотой асуудлыг шалган судлах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэж, Орон нутгийн хөгжлийн сангийн 2024 оны бүрдүүлэлт, зарцуулалт, үр дүн, үр нөлөөнд хийсэн гүйцэтгэлийн аудитын тайлан, Хүү, торгуулийн орлогын бүрдүүлэлт, зарцуулалтад хийсэн гүйцэтгэлийн аудитын тайланг сонсов. Мөн хуралдаанаар Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулсан (дэлгэрэнгүй)
- Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Монгол Улсаа төлөөлөн гадаад улсад суух Элчин сайд нарыг хүлээн авч уулзан хилийн чанадад суугаа монголчуудын эрх ашгийг нэн тэргүүнд тавьж, эдийн засгийн харилцааг эрчимжүүлэхэд анхаарах шаардлагатай талаар захив (дэлгэрэнгүй)
- Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 02 дугаар дүгнэлтийг хэлэлцэж, Санхүүгийн хоршооны тухай хууль/Шинэчилсэн найруулга/-ийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийг байгууллаа. Мөн "Хууль, тогтоолоор үүрэг чиглэл болгосон Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлтийн тайлан"-г сонссон (дэлгэрэнгүй)
- Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын болон Төсвийн байнгын хороо (2026.04.15) хамтран хуралдаж Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын “Эрчим хүч-4 төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийн төсөл болон Монгол Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Сэргээн босголтын зээлийн банк хоорондын “Төвийн бүсийн цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний үр ашгийг дээшлүүлэх төслийн III үе шат”-ны зээлийн болон төслийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөх эсэх асуудлыг шийдвэрлэсэн (дэлгэрэнгүй)
- Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо энэ өдрийн хуралдаанаараа Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа (дэлгэрэнгүй)
- Улсын Их Хурлын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо Лхагва гарагийн хуралдаанаараа Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв (дэлгэрэнгүй)
- Улсын Их Хурлын Аялал жуулчлалын хөгжлийн дэд хороо Лхагва гарагийн хуралдаанаараа аялал жуулчлалын мэргэжлийн холбоодын аялал жуулчлалын бүтээгдэхүүн хөгжүүлэлт, хөрөнгө оруулалт, бизнесийн орчин, тулгамдаж буй асуудлын талаар мэдээлэл сонслоо (дэлгэрэнгүй)
- Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо мөн өдрийн хуралдаанаараа Гадаад харилцааны яамны 2025 оны үйл ажиллагааны талаарх Гадаад харилцааны сайдын мэдээллийг сонсож, “Хууль, тогтоолоор үүрэг чиглэл болгосон Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлтийн тайлан”-г хэлэлцлээ (дэлгэрэнгүй)
ПҮРЭВ ГАРАГ 2026.04.16
- Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы Пүрэв гарагийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлж, бусад гурван асуудал хэлэлцэв (дэлгэрэнгүй)
- Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Польшийн парламентын бүлгийн дарга Ж.Золжаргал тэргүүтэй гишүүд Бүгд Найрамдах Польш Улсын Сеймийн гишүүн, Польш-Монголын парламентын бүлгийн дарга С.Горчицагийн урилгаар 2026 оны дөрөвдүгээр сарын 13-17-ны өдрүүдэд тус улсад бүлгийн айлчлал хийж байна (дэлгэрэнгүй)
- Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Стивен Дауст, Канад Улсын Холбооны шүүхийн хэрэг эрхлэх газрын Олон улсын хөтөлбөрийн захирал Олег Шаков нарыг хүлээн авч уулзлаа (дэлгэрэнгүй)
БААСАН ГАРАГ 2026. 04.17
- Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Баасан гарагт Улсын Их Хурлын Тамгын газар, Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн ажилтан, албан хаагчид, Улсын Их Хурлын гишүүдийн туслах, зөвлөх, бие төлөөлөгчидтэй уулзлаа (дэлгэрэнгүй)
- Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы Баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 02 дугаар дүгнэлт тэргүүтэй долоон асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн юм (дэлгэрэнгүй)
- Энэ сарын 22-ны өдөр Төрийн ордонд болох “Төрийн болон орон нутгийн өмчийг ашиглуулах, шилжүүлэх зохицуулалт ба өмч хувьчлал” сэдэвт хэлэлцүүлэгт оролцох хүсэлтийг 2026 оны дөрөвдүгээр сарын 21-ний өдрийн 13.00 цаг хүртэл хүлээн авна (дэлгэрэнгүй)
- Улсын Их Хурлын үйл ажиллагаа, Төрийн ордонтой танилцуулах аялалд энэ долоо хоногт 937 иргэн оролцож, “Их хуралдай” танхимд зочлон, чуулганы нэгдсэн хуралдааны үйл явыг сонирхон, хууль тогтоох үйл ажиллагааны талаар мэдээлэл авлаа (дэлгэрэнгүй)
Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар
Мон
English