Цэс

Холбоо барих

Төрийн ордонд 937 иргэн зочилж, Улсын Их Хурлын үйл ажиллагаатай танилцлаа

    Улсын Их Хурлын Тамгын газраас Улсын Их Хурлын үйл ажиллагаа, Төрийн ордонтой дотоод, гадаадын иргэд, зочид, төлөөлөгчдийг танилцуулах аяллыг долоо хоног бүрийн мягмар, лхагва, пүрэв, баасан гарагт тогтмол зохион байгуулдаг.

    2026 оны 04 дүгээр сарын 14-нөөс 17-ны өдрүүдэд тус танилцах аяллаар 937 иргэн Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны танхим, чуулганы нэгдсэн хуралдааныг үзэж сонирхон, хууль тогтоох үйл явцын талаар мэдээлэл авлаа. Мөн Төрийн ордон дахь хосгүй үнэт урлагийн бүтээлүүд, түүхэн баримтуудтай танилцаж Төрийн ордны талаар мэдээлэл авсан юм.  


Улсын Их Хурлын гишүүн Д.Батлут оюутнуудад УИХ-ын гишүүн хурууны хээгээр ирцээ бүртгүүлж,

санал хураалтад оролцдогыг тайлбарлав



Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрам сурагчдын хамт


Улсын Их Хурлын гишүүн Н.Алтаншагай сурагчдад Улсын Их Хурлын гишүүн ямар ажил хийдэг талаар ярьж өглөө



Сурагчдыг Төрийн ордон дахь хосгүй үнэт урлагийн бүтээлүүдтэй танилцуулав



Сурагчид "Төрийн мэдээлэл" эмхэтгэлтэй танилцдаг





Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболд сурагчдын хамт


    Тухайлбал, Дундговь аймгийн Дэлгэрхангай, Сэлэнгэ аймгийн Ерөө, Цагааннуур, Төв аймгийн Эрдэнэсант сум, Нийслэлийн ерөнхий боловсролын 9, 30, 14, 93  дугаар сургуулийн 9-12 дугаар ангийн багш, сурагчид, Өвөрхангай аймгийн Уянга сумын 1, 2 дугаар цэцэрлэгийн багш, ажилчид, Орхон аймгийн Социал демократ Монголын оюутны холбооны оюутан залуучууд, Увс аймгийн Улаангом, Баянхонгор аймгийн Богд сумын Ерөнхий боловсролын сургуулийн төгсөгчид зэрэг хүрэлцэн ирсэн иргэд сонгогчид, багш сурагчид тойргоос сонгогдсон гишүүдтэйгээ уулзан, санал бодлоо солилцож, дурсгалын гэрэл зургаа авахуулан дурсамжтай хугацааг өнгөрүүллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээ