Цэс

Холбоо барих

УИХ-ын гишүүн О.Номинчимэг ОУПХ-ны Парламентчдын хүний эрхийн хорооны хуралдаануудыг удирдав

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга, ОУПХ-ны Парламентчдын хүний эрхийн хорооны дарга О.Номинчимэг Бүгд Найрамдах Турк Улсын Истанбул хотноо 2026 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр ОУПХ-ны 152 дугаар Ассамблейн нээлтийн хуралд оролцов.


Тэрбээр Ассамблейн үеэр өөрийн даргалдаг ОУПХ-ны Парламентчдын хүний эрхийн хорооны хаалттай хуралдаануудыг удирдан явуулж, гаргасан шийдвэрүүдээ нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлж батлуулснаас гадна тус хороо үүсэн байгуулагдсаны 50 жилийн ойг нийт оролцогчдын хамтаар тэмдэглэн өнгөрүүлэв. Энэ хүрээнд “Bring Human Rights into Focus” хүний эрхийг хамгаалах компанит ажлыг эхлүүлж байгаагаа зарлаж, дэмжин ажиллахыг олон улсын парламентчдад уриалав.


Түүнчлэн “Татварын аргаар эрүүл мэндийн салбарт тогтвортой санхүүжилт оруулахад парламентчдын үүрэг” сэдэвт салбар хуралдаанд илтгэгчээр оролцсон юм хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээ