Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн өнөөдөр (2026.05.01) Бүгд Найрамдах Куба Улсаас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Эмилио Певида Пупог хүлээн авч уулзав.
Элчин сайд Эмилио Певида Пупо Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргыг цаг гарган хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийлээд Монгол Улсад томилогдоод долоон сар болж байгаагаа уулзалтын эхэнд танилцуулав.
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, ноён Эмилио Певида Пупог Монгол Улсад томилогдон ажиллаж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд, туршлагатай, мэргэжлийн дипломатчийг ажиллах хугацаанд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа бүх салбарт эрчимжинэ гэдэгт итгэлтэй байна гэв. Монгол Улс, Бүгд Найрамдах Куба Улс уламжлалт, найрсаг харилцаа, хамтын ажиллагаа улс төр, нийгмийн салбарт, тэр дундаа эрүүл мэнд, боловсрол салбарт өргөжин хөгжиж байгааг тэмдэглэв.
Хоёр орны улс төр, дипломат харилцаа өндөр түвшинд идэвхтэй өрнөж ирсэн бөгөөд цаашид эрүүл мэнд, байгаль орчин, эдийн засаг тэргүүтэй бусад салбарын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн, идэвхжүүлэх талаар талууд санал солилцлоо.
Мөн энэ оны 8 дугаар сарын 17-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ)-ын Цөлжилттэй Тэмцэх Конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17) болон 10 дугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдах Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтад Бүгд Найрамдах Куба Улсын төлөөлөгчдийг оролцуулах, мөн тус улсад ирэх 8 дугаар сард болох Фидель Кастрогийн мэндэлсний 100 жилийн ойд зориулсан олон улсын арга хэмжээнд Монгол Улсын төлөөлөгчдийг оролцуулах талаар хөндлөө хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
Мон
English