Цэс

Холбоо барих

Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвших тухай хүсэлт хүлээн авч эхэллээ

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 77 дугаар зүйлд заасны дагуу Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг Улсын Их Хурал нээлттэйгээр нэр дэвшүүлж, сонгон шалгаруулсны үндсэн дээр томилгооны сонсгол хийж томилохоор заасан тул эдгээр албан тушаалд тавих шаардлага хангасан иргэнийг нэрээ дэвшүүлэхийг урьж байна.



Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигч нь Шүүхийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.3-т заасан дараах шаардлагыг хангасан, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр ажиллаж байгаагүй Монгол Улсын иргэн байна. Үүнд: 

1.Хууль зүйн өндөр мэргэшилтэй;

2.Эрхзүйч мэргэжлээр 10-аас доошгүй жил ажилласан;

3.Төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрээгүй;

4.Сүүлийн 5 жил шүүгчээр ажиллаагүй;

5.Сүүлийн 5 жил улс төрийн албан тушаал болон улстөрийн намын удирдах албан тушаал эрхэлж байгаагүй;

6.Эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй. 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд тавих шаардлага хангасан иргэдээс дараах баримт бичгийг 2026 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 17.30 цаг хүртэл хугацаанд ажлын цагаар биечлэн, эсвэл цахим шуудангаар /PDF болон Word форматаар/ хүлээн авна. 

1.Нэр дэвших тухай хүсэлт, түүний хавсралт / “Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах журам”-ын хоёрдугаар хавсралтаар баталсан загварын дагуу бичиж, гарын үсэг зурсан байх/;

2.Төрийн албан хаагчийн анкет /гарын үсэг зурсан байх/;

3.Иргэний үнэмлэхийн хуулбар;

4.Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, эсхүл түүнтэй адилтгах баримт бичиг;

5.Эрх зүйн бакалаврын, эсхүл түүнээс дээш боловсролын зэргийн дипломын хуулбар;

6.Хууль зүйн өндөр мэргэшилтэй гэдгийг нотлон харуулсан үйл ажиллагааны талаарх баримт;   

7.Эрхзүйч мэргэжлээр 10-аас доошгүй жил ажилласныг нотлох баримт;

8.Хүсэлт гаргагчийн талаарх тодорхойлолт;

9.Шүүхийн тухай хуулийн 76.3-т заасан шаардлагыг хангасныг нотлох бусад баримт.

 

Холбоо барих:

Лавлах утасны дугаар /ажлын цагаар/: 51-262727


Баримт бичиг цаасаар хүлээн авах хаяг:

Төрийн ордон, УИХ-ын Хууль зүйн байнгын хороо, 276 тоот өрөө

Цахим шуудан: bayarsaikhanb@parliament.mn

 

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ХУУЛЬ ЗҮЙН БАЙНГЫН ХОРОО

Хуваалцах:

Холбоотой мэдээ