Зорилт:
- Парламентын институцийн үүрэг, ач холбогдлын талаарх олон нийтийн ойлголтыг гүнзгийрүүлэх.
- Хууль тогтоох үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг бодит жишээ, кейсээр тайлбарлах.
- Баримтад суурилсан, судалгаатай, аналитик сэтгүүл зүйн бүтээлийг нэмэгдүүлэх.
- Сэтгүүл зүй, медиа контентын чанар, мэргэжлийн ёс зүй, инновацлаг шийдлийг дэмжих.
Бүтээлийн агуулга, чиглэл: Бүтээл нь дараах сэдвүүдийн аль нэгийг эсвэл хэд хэдэн сэдвийг хамарсан байж болно.
- 2026 оны хаврын ээлжит чуулганаар батлагдсан хууль тогтоомжийн агуулга, ач холбогдлыг тайлбарлах
- УИХ-ын гишүүний өдөр тутмын үйл ажиллагаа
- УИХ-ын өдөр тутмын үйл ажиллагаа, хууль батлах үе шатын талаар
- Парламентын ил тод байдал, иргэдийн оролцоо
- Ес дэх парламентын онцлог
- Сайн туршлага, бодит кейс, өгөгдөлд суурилсан сонирхолтой мэдээ, мэдээлэл.
Бүтээлд тавигдах шаардлага ба төрөл: Бүтээл нь нийгэмд эерэг нөлөө үзүүлэхүйц, ойлгомжтой, бодит агуулгатай байх бөгөөд шинэлэг хэлбэр, бүтээлч шийдэлтэй байна. Оролцогчид нь уралдааны хугацаанд 7 хоногт нэг буюу уралдааны туршид 3-аас доошгүй нийтлэл, 7 хоногт нэг буюу уралдааны туршид 3-аас доошгүй видео контент бүтээж, түүнийгээ тухай бүр нийтэлсэн байх бөгөөд уралдаанд аль нэг бүтээлээрээ оролцож болно. Нийтлэл ба контентыг үзэлт ихтэй тодорхой цагт (жишээ нь, 18:00-20:00 цагийн хооронд) өөрийн мэдээллийн суваг (телевиз, сонин, сайт, пэйж)-т байршуулсан байна.
Бүтээлийг дараах 2 төрлөөр хүлээж авах ба төрөл тус бүр тусдаа шалгаруулалт явагдана:
А төрөл: Сонин, сэтгүүл, цахим нийтлэл. Хэмжээ нь 4500-аас доошгүй тэмдэгт (тэмдэгт, сул зайг оролцуулаад 600-800 үг) байх бөгөөд цахим нийтлэл болон уламжлалт хэвлэлийн онцлогт нийцүүлсэн байна. Олон талт, баталгаатай эх сурвалж ашигласан, баримт, дата, судалгаанд тулгуурласан дүн шинжилгээтэй байх нэмэлт шаардлагатай.
Б төрөл: Богино видео буюу рийл бичлэг. Үргэлжлэх хугацаа 1 минут - 1 минут 30 сек буюу 90 секунд байна. Дуу дүрсний өндөр чанартай (HD), сошиал орчинд түгээхэд тохиромжтой хэлбэртэй байна.
Шалгаруулалт ба онооны систем: Бүтээлийг дараах 100 онооны системээр үнэлнэ:
- Агуулгын гүн, судалгаа, баримтжуулалт (30 оноо)
- Сэдвийн нийцэл, үр нөлөө, ойлгомжтой байдал (30 оноо)
- Бүтээлч хандлага, шинэлэг байдал, дизайн шийдэл (20 оноо)
- Олон нийтэд хүрсэн байдал, хандалт (20 оноо)
Шагналын сан:
А төрлийн шагналын сан:
Олон нийтийн ойлголт хандлагад эерэгээр нөлөөлөхүйц шилдэг 5 нийтлэлийг шалгаруулж тус бүр 2,000,000 /Хоёр сая/ төгрөгөөр урамшуулна.
Б төрлийн шагналын сан:
Олон нийтийн ойлголт хандлагад эерэгээр нөлөөлөхүйц шилдэг видео контентуудыг шалгаруулна.
- I байр - 8,000,000 /Найман сая/ төгрөг
- II байр - 6,000,000 /Зургаан сая/ төгрөг
- III байр - 4,000,000 /Дөрвөн сая/ төгрөг
- Тусгай байр - 2,000,000 /Хоёр сая/ төгрөг /5 бүтээл тус бүр/
- Үзэгчийн талархал хүлээсэн 1 бүтээл - 2,000,000 /Хоёр сая/ төгрөг
Уралдааны хугацаа ба бүтээл хүлээн авах:
Уралдаан зарлах хугацаа: Уралдааныг 2026 оны 06 сарын 08-ны өдрөөс эхлэн 21 хоногийн хугацаатай байна.
Уралдааны материал хүлээн авах эцсийн хугацаа: 2026 оны 06 сарын 29-ний өдрийн 18:00 цаг хүртэл.
Уралдааныг шалгаруулж дүн гаргах хугацаа: 2026 оны 07 сарын 06-ны өдөр
Бүтээл илгээх: Оролцогчид бүтээлээ овог нэр, холбогдох утасны дугаарын хамт press@sec.parliament.mn хаягаар илгээнэ үү. Гарчиг хэсэгт "Сайн Парламент уралдаанд - [Өөрийн нэр]" гэж бичнэ. Эсвэл цахим сүлжээнд нийтэлсэн нийтлэл, контентын линкийг ирүүлэх.
Зохиогчийн эрх: Шагналт байранд шалгарсан бүтээл, ажлуудыг зохион байгуулагч тал олон нийтийн соён гэгээрүүлэх ажилд зохиогчийн нэртэйгээр ашиглах эрхтэй байна.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТАМГЫН ГАЗАР
Утас: 261986, 261255
Мон
English