УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны 2026 оны 04 дүгээр тогтоолоор шинэчлэн баталсан “Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах” журамд заасны дагуу нэр дэвшигчидтэй ажлын хэсгийн гишүүд хэлэлцүүлэг хийх зохицуулалттай бөгөөд Ажлын хэсэг хэлэлцүүлгийг 2026 оны 06 дугаар сарын 24-ний өдөр зохион байгуулна. (нэр дэвшигчдийн мэдээллийг эндээс үзнэ үү.)
Ажлын хэсгийн хэлэлцүүлэг нь нэр дэвшигчийг тухайн албан тушаалд тэнцэх хангалттай мэдлэг, ёс зүй, ур чадвар, туршлагатай гэдгээ танилцуулах болон өөрийнх нь эсрэг аливаа сөрөг мэдээлэл байвал түүний талаар үнэн зөв мэдээлэл өгөх боломж олгодог онцлогтой гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
Мон
English