Улсын Их Хурлын гишүүн, Соёл, спорт, залуучуудын дэд хорооны дарга М.Ганхүлэг өнөөдөр (2026.06.26) ОХУ-ын Төрийн Думын Биеийн тамир, спортын байнгын хорооны дарга Олег Васильевич Матыциныг Төрийн ордонд хүлээн авч уулзлаа.
Уулзалтад Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Биеийн тамир, спортын газрын дарга Д.Жаргалсайхан, УИХ-ын Тамгын газрын болон хоёр талын холбогдох албаны төлөөлөгчид оролцов.
Уулзалтын үеэр талууд Монгол, Оросын парламент хоорондын хамтын ажиллагааны хүрээнд биеийн тамир, спортын салбарын харилцааг өргөжүүлэх, нийтийн биеийн тамир, хүүхэд, залуучуудын спортыг дэмжих, хууль эрх зүйн орчин, спортын удирдлага, бодлогын чиглэлээр харилцан туршлага судлах асуудлаар санал солилцсон.
Соёл, спорт, залуучуудын дэд хорооны дарга М.Ганхүлэг Монгол Улс хүн амын эрүүл мэндийг дэмжих, хүүхэд, залуучуудын бие бялдрын хөгжлийг сайжруулах, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, спортын салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгоход онцгой анхаарч байгааг тэмдэглээд, энэ чиглэлээр парламент хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэх нь чухал болохыг онцлов.
ОХУ-ын Төрийн Думын Биеийн тамир, спортын байнгын хорооны дарга Олег Матыцин хоёр улсын парламентын болон спортын салбарын хамтын ажиллагааг улам өргөжүүлж, туршлага солилцох, хамтын ажиллагааг дэмжихэд Төрийн Думын зүгээс ач холбогдол өгч ажиллана хэмээв. Уулзалт найрсаг, ажил хэрэгч уур амьсгалд болж, хоёр улсын спортын салбарын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, парламент хоорондын харилцааг идэвхжүүлэх чиглэлээр цаашид нягт хамтран ажиллахаа талууд илэрхийллээ.
Мон
English