Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны 2026 оны 04 дүгээр тогтоолоор “Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах” журмыг шинэчилсэн баталсан билээ. Байнгын хорооны дэргэдэх Ажлын хэсэг уг тогтоолын дагуу Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлсэн 12 нэр дэвшигчтэй хэлэлцүүлэг /2026.06.25/ зохион байгуулав.
Ажлын хэсгийн хэлэлцүүлэг нь нэр дэвшигчийг тухайн албан тушаалд тэнцэхүйц хангалттай мэдлэг, ёс зүй, ур чадвар, туршлагатай гэдгээ танилцуулах, сөрөг мэдээлэл байвал залруулах, үнэн, зөв мэдээлэл өгөх боломж олгодгоороо онцлогтой юм гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
Мон
English