Монгол Улсын Төсвийн тухай хуулийн 28¹ дүгээр зүйлд заасны дагуу Монгол Улсын Их Хурлын даргын 2027 оны төсвийн төсөлд иргэд, олон нийтээс санал авах нээлттэй хэлэлцүүлэг 2026 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 10:00 цагт Төрийн ордны “Их засаг” танхимд болно.
Монгол Улсын Их Хурлын даргын 2027 оны төсвийн төслийн талаарх нээлттэй хэлэлцүүлэгт Та биечлэн оролцохоос гадна саналаа цахимаар ирүүлэх боломжтой.
Бүртгэл: 2026 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 17:30 цаг хүртэл цахимаар явагдах тул хэлэлцүүлэгт оролцох хүсэлт, овог, нэр, холбогдох утасны дугаарыг илгээнэ үү.
Санал авах хугацаа: Цахимаар саналаа өгөхийг хүсвэл 2026 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 09:30 цаг хүртэл budget2027@sec.parliament.mn хаягаар илгээнэ үү.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТАМГЫН ГАЗАР
Мон
English