Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Эдийн засгийн байнгын хороо дангаараа 16, хамтран 5, нийт 21 удаа хуралдлаа. Тус байнгын хорооноос 74 асуудлын хүрээнд 5 хууль, хамт өргөн мэдүүлсэн 116 хууль, УИХ-ын 12 тогтоолын төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл ханган, батлуулаад байна. Эрхлэх асуудлын хүрээнд Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай; БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай; Төрийн болон орон нутгийн өмчит компанийн засаглалын тухай; Эдийн засгийн эрх чөлөөний тухай; Газрын тосны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль батлууллаа.
Эдийн засгийн байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хэлэлцүүлгийн шатанд байгаа хууль тогтоомжийн төслүүд:
Хэлэлцэх эсэх шатанд:
1.“Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлого”-ын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /2025.06.19/;
2.Банкны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төсөл /2026.05.27/;
3.Статистикийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /2026.06.29/;
4.Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /2026.07.01/;
5.Дулаан хангамжийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /2026.07.02/.
Анхны хэлэлцүүлгийн шатанд:
1.Нийтийн өмчийн хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Засгийн газар, 2025.05.25/;
2.Эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар, 2025.06.26/;
3.Санхүүгийн хоршооны тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /2025.12.31/;
4.Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /2026.04.09/;
5.Газрын тосны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /2026.05.21/;
6.Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /2026.05.21/;
7.Орон сууцжуулалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /2026.06.11/;
8.Орон сууцны санхүүжилтийн төрөлжсөн банкны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /2026.06.11/
Эцэслэн батлах үе шатанд:
1.Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /2026.05.26/
Хяналт шалгалтын хүрээнд Байнгын хорооны хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хороо, Үндэсний Статистикийн хороо, Монголбанк зэрэг байгууллагын 2025 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцлээ. Мөн хууль, тогтоолоор үүрэг, чиглэл болгосон Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлтийн талаарх Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны даргын, Эрчим хүчний болон Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээлэл, дулааны цахилгаан станцуудын хаягдал үнстэй холбоотой асуудлаар, Ажлын хэсгүүдийн явц, үр дүнгийн талаарх танилцуулгуудыг тухай бүр сонсов. Хууль тогтоомжийн төслийг олон нийтэд сурталчлан таниулах зорилгоор Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарах 14 хууль, тогтоолын төсөл, Байнгын хорооны санал, дүгнэлт 32, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн 5 танилцуулга, 10 мэдээ мэдээллийг D-Parliament цахим системд байршуулаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
Мон
English