Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хууль, Хүний эрхийн үндэсний комиссын болон эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнийг сонгон шалгаруулах журмын дагуу Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүний сонгон шалгаруулалтад бүртгүүлэхийг урьж байна. (Журамтай танилцах)
Нэр дэвших хүсэлтийг 2026 оны 09 дүгээр сарын 22-ноос 2026 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 17:30 цаг хүртэл хүлээн авах тул Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүнд тавигдах шаардлагыг хангасан иргэн нэр дэвших тухай хүсэлтээ, бусад баримт бичгийн хамт биечлэн авчирч өгнө үү.
Нэр дэвших тухай хүсэлт ирүүлэхэд бүрдүүлэх материал:
- Нэр дэвших тухай хүсэлт гаргагчийн анкет; (Анкетыг эндээс татах)
- Иргэний үнэмлэхийн хуулбар;
- Бакалаврын, эсхүл түүнээс дээш боловсролын зэргийн дипломын хуулбар;
- Нийгмийн даатгалын дэвтэр болон ажил эрхлэлтийг тодорхойлох бусад баримт бичгийн хуулбар;
- Хүсэлт гаргагчийн талаарх тодорхойлолт;
- Төрийн албан хаагчийн анкет
Бүртгэл хааснаас хойш ажлын 5 өдрийн дотор хүсэлтийг хянан хэлэлцэж, сонгон шалгаруулалтад оролцогчоор бүртгэх эсэхийг шийдвэрлэнэ. Бүртгэснээс хойш ажлын хоёр өдрийн дотор оролцогчдын нэрс болон мэдээллийг www.parliament.mn цахим хуудаст байрлуулж, хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлнэ.
Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Жанжин Д.Сүхбаатарын талбай 1, Төрийн ордон, 329 тоот, Хууль зүйн байнгын хороо (Лавлах утас: Хууль зүйн байнгын хорооны Ажлын албаны референт Л.Хурцбилэг 51-262727; 99119857)
Хууль зүйн байнгын хорооны Ажлын алба
Мон
English