Иргэний өргөдлийн дагуу Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн үйл ажиллагаатай танилцлаа

  2014-11-11 00:00  325

Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн үйл ажиллагаатай танилцлаа.

Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны гишүүн С.Ганбаатар иргэдээс ирүүлсэн өргөдлийн дагуу Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн удирдлага, ажилтнуудтай уулзаж, тус төвийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцан тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга замыг тодорхойлох, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, бууруулах талаар төрийн бодлого, хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох чиглэлээр тус төвтэй хамтран ажиллах талаар санал солилцлоо. Цаашид энэ чиглэлээр хэлэлцүүлэг зохион байгуулах, Байнгын хороогоор нээлттэй авч хэлэлцэн бүх шатны төрийн захиргааны байгууллагууд болон иргэний нийгмийн байгууллагууд, олон улсын байгууллагуудын хамтын ажиллагаа, ажлын уялдаа холбоог хангах шаардлагатай байгааг онцоллоо.


  2016-09-22 09:52  325