Цэс

Холбоо барих

Улсын Их Хурлын бүрэн эрх

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИАС

Гуравдугаар зүйл.

1.Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголынард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрхбарих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ.

Хорин тавдугаар зүйл.

1.Улсын Их Хурал төрийн дотоод, гадаад бодлогын аль ч асуудлыгсанаачлан хэлэлцэж болох бөгөөд дараахь асуудлыг өөрийн онцгой бүрэн эрхэдхадгалж шийдвэрлэнэ:

1/хууль батлах, нэмэлт, өөрчлөлт оруулах;

2/төрийн дотоод, гадаад бодлогын үндсийгтодорхойлох;

3/Ерөнхийлөгчийн ба Улсын Их Хурал, түүнийгишүүний сонгуулийг товлон зарлах;

4/Улсын Их Хурлын Байнгын хороо, Засгийнгазар, хуульд зааснаар Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг бусад байгууллагын бүтэц,бүрэлдэхүүнийг тогтоох, өөрчлөх;

5/Ерөнхийлөгчийг сонгогдсон гэж үзэж бүрэнэрхийг нь хүлээн зөвшөөрсөн хууль гаргах, чөлөөлөх, огцруулах;

6/Ерөнхий сайд, хуульд зааснаар Улсын ИхХуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг бусад байгууллагын бүрэлдэхүүнийгтомилох, өөрчлөх, огцруулах;

7/ төрийн санхүү, зээл, албан татвар, мөнгөнийбодлого, улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлого, үндсэн чиглэлийгтодорхойлж, хөгжлийн болон үндэсний аюулгүй байдлын бодлогод нийцүүлэнболовсруулсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, улсын төсөв, түүнийгүйцэтгэлийн тайланг батлах;

Хөгжлийн бодлого, төлөвлөлт тогтвортой байна.

Улсын төсвийг хэлэлцэн батлахдаа төсвийнорлого, зарлагын бүтцийг өөрчилж болно. Ингэхдээ Засгийн газрын өргөн мэдүүлсэнтөсвийн зарлагын болон алдагдлын хэмжээг нэмэгдүүлж үл болно.

Төрийн санхүү, төсвийн хяналтыг хараат бусаархэрэгжүүлэх байгууллагын бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыгхуулиар тогтооно;

8/хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийнбиелэлтийг хянан шалгах;

9/улсын хил тогтоох;

10/Монгол Улсын үндэсний аюулгүй байдлынзөвлөлийн бүтэц, бүрэлдэхүүн, бүрэн эрхийг тогтоох;

11/Засгийн газрын өргөн мэдүүлснээр МонголУлсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хуваарийг батлах, өөрчлөх;

12/нутгийн өөрөө удирдах болон захиргааныбайгууллагын тогтолцоо, зохион байгуулалт, үйл ажиллагааны эрх зүйн үндсийгтогтоох;

13/улсын цол, одон, медаль, цэргийн дээд цолбий болгох, төрийн албаны зарим тусгай салбарын албан тушаалын зэрэг дэвийгтогтоох;

14/өршөөл үзүүлэх шийдвэр гаргах;

15/Засгийн газрын өргөн мэдүүлснээр МонголУлсын олон улсын гэрээг соёрхон батлах, цуцлах, гадаад улстай дипломат харилцаатогтоох, цуцлах;

16/ ард нийтийн санал асуулга явуулах. МонголУлс өөрийн тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг үгүйсгэхаливаа оролдлогыг үл зөвшөөрөх бөгөөд мөнхүү зорилгоор ард нийтийн саналасуулга явуулахыг хориглоно; Сонгуулийн эрх бүхий иргэдийн олонхи нь оролцсонард нийтийн санал асуулгыг хүчинтэйд тооцож, олонхийн санал авсан асуудлыгшийдвэрлэгдсэн гэж үзнэ;

17/Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхтбайдалд бусад улсаас аюул занал учруулж, зэвсэглэн халдвал дайн бүхий байдалзарлах, цуцлах;

18/энэ зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан онцгойнөхцөлд улсын нийт нутаг дэвсгэрт буюу зарим хэсэгт нь онц болон дайны байдалзарлах, эсхүл энэ тухай гаргасан Ерөнхийлөгчийн зарлигийг батлах, хүчингүйболгох.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Одоогоор харуулах мэдээлэл оруулаагүй байна.