Цэс

Холбоо барих

Швейцарийн Холбооны Улсын парламентын Тамгын газрын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

УИХ-ын Тамгын газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр “Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийг хэрэгжүүлж байгаа билээ.

Энэ хүрээнд харилцан туршлага судлах, семинар зохион байгуулахаар Швейцарын Холбооны Улсын парламентын Тамгын газрын Парламентын техникийн хамтын ажиллагааны төслийн менежер Александре Фүзесери тэргүүтэй төлөөлөгчид Монголд хүрэлцэн ирээд байна. Төлөөлөгчдийг УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон өнөөдөр (2017.11.27) хүлээн авч уулзан, хамтын ажиллагааг хэрхэн өргөжүүлэх талаар санал солилцлоо.

Хоёр орны парламент болон Тамгын газруудын харилцаа, хамтын ажиллагаа өргөжиж байна. Харилцан туршлага судлах, семинар зохион байгуулахаар ирсэн та бүхэнд талархлаа илэрхийлье гэж УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон үгийнхээ эхэнд тэмдэглээд УИХ-ын Тамгын газрын үйл ажиллагааны талаар товч мэдээлэл хийв.

Ноён Александре Фүзесери хүлээн авч уулзаж байгаад нь УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмонд талархал илэрхийлээд хуримтлуулсан туршлага, мэдлэгээ хуваалцахад бэлэн байгаагаа илэрхийллээ.

Тэрбээр “Швейцарын парламентын Тамгын газар бусад улс орны парламенттай солилцооны хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. Сургалт гэхээсээ илүүтэй харилцан туршлага солилцоход анхаарч ажилладаг. Энэ нь сургалт явуулахаас илүү үр дүнтэй байдаг” гэв.

Уулзалтад Швейцарын Холбооны Улсын парламентын Тамгын газрын Нийгмийн бодлого, эрүүл мэндийн байнгын хорооны Бодлогын зөвлөх Мариа Стосич, Тээвэр, харилцаа холбооны байнгын хорооны дэд нарийн бичгийн дарга Ирис Холлингер, Аюулгүй бодлогын байнгын хорооны Бодлогын зөвлөх Вера Тронг, Хяналт шалгалтын нэгжийн дарга Никола Грожан, тус нэгжийн Төслийн зохицуулагч Феликс Штребел болон УИХ-ын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Э.Түвшинжаргал нарын албаны хүмүүс байлцав гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл