Нийгмийн мэдрэмжийн талаар сургалт боллоо

  2021-12-17 16:27  268

    Улсын Их Хурлын Тамгын газрын Парламентын судалгааны хүрээлэнгээс өнөөдөр (2021.12.17) ажилтнуудад зориулан “Давхраажил болон нийгмийн бүлгүүд, тэдгээрийн эрх ашиг, зөрчилдөөн” сэдвээр нийгмийн мэдрэмж олгох зорилготой сургалт зохион байгууллаа.


    Сургалтаар МУИС-ийн Нийгмийн судалгааны хүрээлэнгийн захирал О.Мөнхбат давхраажил ба нийгмийн бүлгийг судлах арга зүй, судалгааны найдвартай байдал, нийгмийн бүлгүүд бүрэлдэх үйл явц, онцлог, нийгмийн бүлгүүдийн зөрчилдөөн, нийгмийн бүлгүүдийн эрх ашгийг төр засгийн бодлогод тусгах талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Энэ үеэр оролцогчид сонирхсон мэдээллээ тодруулж, хариулт аван, харилцан санал бодлоо хуваалцлаа гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


  2021-12-17 15:01  268