Мэдээллийг ачааллаж байна ..
Хамаарах огноо: 2017-02-24 16:02 Уншсан: 695

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн “Монгол Улсын одон медалиар шагнах тухай” зарлигын дагуу Улсын Их Хурлын Тамгын газар олон жил үр бүтээлтэй ажилласан зарим ажилтнууд өнөөдөр /2017.02.24/ төрийн одон, медалиар шагнууллаа.  

Тулгар төрийн 2226 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 811 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 106 жил, Ардын хувьсгалын 96 жил, Монгол түмний уламжлалт сар шинийн баярыг тохиолдуулан УИХ-ын Тамгын газрын Захиргаа, санхүү үйлчилгээний хэлтсийн Бичиг хэргийн эрхлэгч Ванчинсүрэнгийн Оюуныг Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон, Тамгын газрын ахмад ажилтан Лхүндэвийн Отгонбаярыг “Алтангадас” одон, УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны зөвлөх Дамдиндоржийн Мягмарцэрэн, мөн Байнгын хорооны зөвлөх Лхагваагийн Батмөнх, Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн Эрх зүйн шинжилгээний албаны зөвлөх Ням-Осорын Мөнхзэсэм, Мэдээлэл, хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн зөвлөх Чулууны Онончимэг нарыг “Хөдөлмөрийн хүндэт” медалиар тус тус шагнасныг УИХ-ын Тамгын газрын  Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон гардууллаа.




Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон шагнал гардуулж,  хэлсэн үгэндээ “Өлзийтэй энэ сайн өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон, медалиар шагнуулсан Тамгын газрын ажилтнууддаа  эрүүл энх, ажлын амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” гэлээ хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.  


Үүсгэсэн: 2017-02-24 16:02

Хуралдааны тов