Цэс

Холбоо барих

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2017 оны 47 дахь дугаарын тойм

Эмхэтгэлийн шинэ дугаарт Санхүүжилтийн хэлэлцээр соёрхон батлах тухай,  Протокол соёрхон батлах тухай хуулиудыг нийтэлжээ.


Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулсан “Эдийн засгийн удирдлагыг дэмжих хөтөлбөр: Нэгдүгээр хөгжлийн бодлогын санхүүжилт”-ийн Санхүүжилтийн хэлэлцээр, Монгол Улсын Засгийн газар, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага хооронд байгуулсан “Төсөв, нийгэм болон эдийн засгийн шинэчлэлийн хөгжлийн бодлогын зээл”-ийн Санхүүжилтийн хэлэлцээр, Олон улсын хөрөнгө оруулалтын банк үүсгэн байгуулах тухай хэлэлцээр болон дүрэмд өөрчлөлт оруулах тухай 2014 оны протоколыг Монгол Улсын Засгийн газрын өргөн мэдүүлснээр соёрхон баталсан байна.

Мөн Ерөнхийлөгчийн хоригийн тухай, Тооллогын тов тогтоох тухай, Улсын комисс байгуулах тухай УИХ-ын тогтоолыг нийтэлжээ.

2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр баталсан Монгол Улсын 2018 оны төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс хэсэгчлэн тавьсан хоригийг УИХ хүлээн авах боломжгүй гэж үзсэн юм. Түүнчлэн Хүн ам, орон сууцны улсын ээлжит тооллогын товыг 2020 оны 01 дүгээр сарын 08-наас 09-нд шилжих шөнийн “00” /тэг тэг/ цагаар тогтоож, Тооллогын комиссыг Монгол Улсын Ерөнхий сайдаар ахлуулан байгуулсан байна.

Эмхэтгэлийн шинэ дугаарт Зарим хүмүүсийг анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд шилжүүлэн томилох тухай, Шүүгчийн албан тушаалд шилжүүлэн томилох тухай, Шүүгчийн албан тушаалаас чөлөөлөх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигууд, Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 11 дүгээр тогтоолоор хүчингүй  болсон Иргэний хууль болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн заалтыг агуулгаар нь дахин сэргээсэн эсэх маргааныг хяналтын журмаар хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн тогтоолыг нийтэлжээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл