Цэс

Холбоо барих

УИХ-ын Цахим бодлогын түр хороо хуралдаж, холбогдох байгууллагуудын мэдээлэл сонслоо

УИХ-ын Цахим бодлогын түр хорооны хуралдаан өнөөдөр/2019.05.29/ 16 цаг 30 минутад гишүүдийн 53,3 хувийн ирцтэй эхэлж, Төрийнүйлчилгээний цахим шилжилтийг хэрэгжүүлэх, цахим орчин, цахим орчин дахьнийгмийн сүлжээнд зохицуулалт хийх талаар зарим арга хэмжээ авч хэрэгжүүлэхийгМонгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай тогтоолын төсөлтэй холбогдууланхолбогдох байгууллагуудын мэдээлэл сонслоо.

Хуралдааны эхэнд Харилцаа холбоо, мэдээллийн технологийнгазрын дарга Б.Чинбат мэдээлэл хийв. Тэрбээр, төрийн цахим шилжилт, өнөөгийнбайдал ба хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцуулав.

Үүнд,

Түүнчлэн, энэ оны гуравдугаар улиралд багтаан аймаг,нийслэл, дүүргийн ЗДТГ-т одоо үйл ажиллагаа явуулж буй Нэг цонхны үйлчилгээболон Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийг операторын (front office) хэлбэрээражиллах “Үйлчилгээний нэгдсэн төв” болгон шинэчлэн зохион байгуулахаар ажиллажбайна. Ингэснээр төрийн үйлчилгээний хүртээмж, чанар, ил тод байдал болониргэдэд үзүүлэх үйлчилгээ шуурхай болно гэж үзэж байлаа. Мөн иргэн,байгууллагаас ирүүлсэн үйлчилгээ авах тухай хүсэлт, өргөдөл, гомдол хүлээнавах, шийдвэрлэх журманд холбогдох өөрчлөлтийг оруулахаар ажиллаж байна гэв.

Үргэлжлүүлэн Улсын бүртгэлийн хууль тогтоомжийн хэрэгжилт,цахим шинэчлэлийн нөхцөл байдлын талаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргаБ.Баасандоржийн мэдээлэл сонсов. Тэрбээр, Монгол Улсын Их Хурлаас 2018 онызургадугаар сарын 21-нд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийг шинэчилэн баталсан. Ингэснээр цахим, цахим архив, цахим мэдээлэл,төрийн байгууллагууд цахим мэдээллээ хэрхэн солилцох, хадгалах зэрэг шинэчлэлийганх удаа хуульчилж өгсөн. Түүнчлэн цахим мэдээллийг нээлттэй, хаалттай,хязгаартай гэж анх удаа хуульчилсан.

Өнөөдрийн байдлаар төрийн 80 гаруй байгууллагад 350 орчим төрийнүйлчилгээ үзүүлж байна. Үүнээс 150 гаруй үйлчилгээ нь иргэдээс баримт бичигшаарддаг үйлчилгээ юм. Иймд эрх зүйн зохицуулалт хийгдснээр суурь мэдээллийн аюулгүйбайдал хангагдана гэв. 

Монгол Улсын Засгийн газар 2019 оныг “Иргэн төвтэй төрийнүйлчилгээ” болгон зарласан. Энэ хүрээнд,

Мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж,тодруулга авахын сацуу саналаа хэллээ. Тухайлахад, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан,аж үйлдвэрийн 4-р хувьсгалын хүрээнд хийгдэж буй ажил, мөн төрийн цахим хэлбэртхэзээ бүрэн шилжих талаар тодруулж байв. Харилцаа холбоо, мэдээллийнтехнологийн газрын дарга Б.Чинбат хариултдаа, 160 гаруй төрийн үйлчилгээг бүрэншилжүүлэхэд төрийн байгууллагуудад төрийн операторын үйлчилгээ нэвтрүүлэхшаардлагатай. Энэ нь төр, иргэнийг холбосон гүүр болно. Үүнд 30 орчим тэрбумтөгрөг шаардлагатай.  Аж үйлдвэрийн 4-рхувьсгалын хүрээнд хийгдэх зайлшгүй ажил бол эрх зүйн зохицуулалт юм гэлээ.

УИХ-ын гишүүн Л.Болд, Эстони Улсын жишээнээс электронсонгууль явуулах системийг нэвтрүүлэх талаар тодруулахад нарийвчалсан судалгаахийж дараагийн хуралдаанд танилцуулах болно гэж Харилцаа холбоо, мэдээллийнтехнологийн газрын дарга Б.Чинбат хэлэв.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, дижитал системийг нэвтрүүлнэ гэжяриад 2 жил болж, өмнө нь хөрөнгө оруулалт зэрэг асуудал хөндөж байсан. Иймдөнөөдөр ямар ажил хийгдсэн мөн тулгамдаж буй асуудлын талаар тодруулав. Харилцаахолбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Чинбат, цахим мэдээллийн аюулгүйбайдлын тухай хууль УИХ-д өргөн мэдүүлсэн, төслийн хүрээнд ажил ирэх 8-р сараасэхэлнэ гэв. 

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, цахим орчин тэр тусмаа Фэйсбүүк“ногоон бүс”-тэй болсонд баяртай буйгаа илэрхийлж, цаашид хүүхдүүдийг цахиморчинд донтуулдаг тоглоом зэрэг аппликейшнүүдийг хаах арга хэмжээ авахуулахсанал хэлэхийн сацуу үүрэн телефоны операторуудын бүртгэлгүй дугаар ихээрашиглаж байгаа, үүнд ямар арга хэмжээ авч буй талаар тодруулав.


Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга Г.Чинзориг хийсэнтайлбартаа, одоогийн байдлаар 40 орчим мянган бүртгэлгүй дугаар байгаагаас 15мянга орчим нь идэвхгүй, үүнийг таслан зогсоохын тулд үүрэн телефоныоператоруудтай хамтран ажиллаж, шинэ дугаар авч буй иргэний хурууны хээгбүртгэж байгаа. Ингэснээр бүртгэлгүй дугаар шинээр гарахгүй гэсэн үг гэв. 

УИХ-ын гишүүн С.Бямбацогт, БНХАУ-д We Chat гэсэн програмөргөн хэрэглэж, төлбөр тооцоо, харилцаа, дуудлага гээд бүхий л үйлчилгээг нэгцогц хэрэглэж байна. Үүнтэй адил Монгол Улсад ямар аппликейшн хэрэглэх боломжбайна гэж тодруулав. 

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын даргаБ.Чинбат хариулахдаа, төрийн цахим төлбөр хийх аппликейшн хөгжүүлсэн болохыгтодотгож, хэрэглэхэд бэлэн гэв.  

УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Нэг иргэн – Нэг бүртгэл”-ийн хүрээндиргэн бүрийг 12 оронтой тоо бүхий нэг үнэмлэхтэй болгох санал хэлж байв.Ингэснээр иргэн бүр олон үнэмлэх, бичиг баримт бүрдүүлэх шаардлагагүй,тухайлбал, иргэний болон жолооны үнэмлэх, нийгмийн, эрүүл мэндийн даатгалындэвтэр зэрэг бүх мэдээллийг төрийн цахим санд байршуулснаар томоохон дэвшил,хөгжилд хүрэх болно гэв.

Ийнхүү УИХ-ын гишүүдээс гаргасан саналыг Монгол Улсын Засгийнчиглэл өгөх тухай тогтоолын төсөлд тусгахаар болж, дараагийн хуралдаанаар угтогтоолын төслийг батлах нь зүйтэй гэж УИХ-ын гишүүдийн олонх нь үзлээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэйхарилцах хэлтсээс мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл