Цэс

Холбоо барих

Найм дахь удаагийн сонгуулиар байгуулагдсан Монгол Улсын Их Хурал (2020-2024)

УИХ-ын2020 оны ээлжит сонгуулийг хууль эрх зүйн шинэ орчинд олон мандаттай томсгосонтойргоор зохион байгуулсан. Сонгуулийг нутаг дэвсгэрийн хэмжээнд аймаг, нийслэлийн 21 сонгуулийнхороо, сум дүүргийн 337 сонгуулийн хороо, 2070 хэсгийн хороо, мэдээллийнтехнологийн 27 баг зохион байгуулж, нийт 35772 төрийн албан хаагч ажиллажээ.

Сонгуульзохион байгуулах үйл ажиллагааны явцад коронавируст халдвараас урьдчилансэргийлэх журмыг Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яам, Онцгой байдлын ерөнхийгазартай хамтран мөрдүүлж зохион байгуулсан байна.

МонголУлсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуульд 13 нам, 4 эвсэл, 121 бие даагч, нийт606 нэр дэвшигч бүртгүүлж, 2020 оны зургадугаар сарын 24-ний өдөр санал хураалт болжээ.

Сонгуульд Монгол Улсын сонгуулийн эрх бүхий 2.003.969иргэн саналаа өгөхөөр нэрийн жагсаалтад бүртгэгдсэнээс 1.475.895 нь буюу сонгогчдын73.65 хувь нь сонгуульд оролцож саналаа өгсөн нь 2000 оноос хойш явагдсансонгуулиудаас хамгийн өндөр ирцтэй сонгууль болсонбайна.

УИХ-ынэнэ удаагийн сонгуульд МАН-аас 62, АН-аас 11, “Та бидний эвсэл”-ээс 1, “Зөв хүнэлекторат” эвслээс 1, бие даан нэр дэвшигч 1 хүн УИХ-ын гишүүнээр сонгогдсон байна.Сонгогдсон гишүүдийн 13 нь буюу 17.1 хувь нь эмэгтэйчүүдбайгаа ньөмнөх 7 дахь удаагийн сонгуулиар хамгийн олон эмэгтэйгишүүн сонгогдсон дээд амжилтыг давтсан байна.

УИХ-ын гишүүдийн бүрэн эрх баталгаажсаныдараа МАН-аас нэр дэвшин сонгогдсон Д.Сумъяабазар нийслэлийн Засаг даргааражиллах болсон, У.Хүрэлсүх Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон тул нөхөнсонгууль 2021 оны аравдугаар сард болж, МАН-аас нэр дэвшсэн Ц.Идэрбат Хэнтийаймгийн 18-р тойргоос, Э.Батшугар Сонгинохайрхан дүүргийн 28-р тойргоос УИХ-ынгишүүнээр сонгогдов.

Энэ удаагийн Улсын Их Хурал 11 байнгынхороотойгоор үйл ажиллагаагаа явуулж байна.

Улсын Их Хурлын дарга

Гомбожавын Занданшатар

Монгол Улсын Үндсэн хуулийн Хориндөрөвдүгээрзүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 12 дугаар зүйл, 17дугаар зүйлийн 17.3.2 дахь заалт, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааныдэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3 дахь хэсэг, санал хураалтын дүнгүндэслэн Монгол Улсын Их Хурлын 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 02 тоот тогтоолоорУлсын Их Хурлын гишүүн Гомбожавын Занданшатарыг МонголУлсын Их Хурлын даргаар сонгосон.

Улсын Их Хурлын дэд дарга нар

Төмөрбаатарын Аюурсайхан

Монгол Улсын Үндсэн хуулийн Хориндөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 15 дугаарзүйлийн 15.1 дэх хэсэг, 17 дугаар зүйлийн 17.3.4 дэх заалт, Монгол Улсын ИхХурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 25 дугаар зүйл, санал хураалтындүнг үндэслэн Монгол Улсын Их Хурлын 2020 оны долоодугаар сарын 01-ний өдрийн04 дүгээр тогтоолоор Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлгээс нэрдэвшүүлсэн Улсын Их Хурлын гишүүн Төмөрбаатарын Аюурсайханыг Монгол Улсын ИхХурлын дэд даргаар сонгосон байна.

Салдангийн Одонтуяа

Монгол Улсын Үндсэн хуулийн Хориндөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 15 дугаарзүйлийн 15.1 дэх хэсэг, 17 дугаар зүйлийн 17.3.4 дэх заалт, Монгол Улсын ИхХурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 25 дугаар зүйл, санал хураалтындүнг үндэслэн Монгол Улсын Их Хурлын 2020 оны долоодугаар сарын 01-ний өдрийн04 дүгээр тогтоолоор Улсын Их Хурал дахь Ардчилсан Намын бүлгээс нэр дэвшүүлсэнУлсын Их Хурлын гишүүн Салдангийн Одонтуяаг Монгол Улсын Их Хурлын дэд даргаарсонгожээ.

Байнгын хороодын дарга нар

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгынхороо

Б.Баттөмөр

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгынхороо

Х.Болорчулуун

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортынбайнгын хороо

Ж.Мөнхбат 2020-2021

Г.Дамдинням 2021 оноос

Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо

Б.Бат-Эрдэнэ

Инновац, цахим бодлогын байнгын хороо

Н.Учрал

Нийгмийн бодлогын байнгын хороо

М.Оюунчимэг

Төрийн байгуулалтын байнгын хороо

Л.Энх-Амгалан 2020-2021

Ж.Мөнхбат 2021 оноос

Төсвийн байнгын хороо

Б.Жавхлан 2020-2021

Ч.Хүрэлбаатар 2021 оноос

Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо

Б.Чойжилсүрэн

Хууль зүйн байнгын хороо

С.Бямбацогт

Эдийн засгийн байнгын хороо

Ж.Ганбаатар

ДЭД ХОРООНЫ ДАРГА НАР

Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хороо

Б.Саранчимэг

Жижиг,дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хороо

Ж.Бат-Эрдэнэ

Нутгийнудирдлагын дэд хороо

Ё.Баатарбилэг

Сонгогчийн нэрийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хороо

Г.Ганболд

Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хороо

Х.Булгантуяа

Төсвийн зарлагын хяналтын дэд хороо

Б.Пүрэвдорж

Тусгай хяналтын дэд хороо

С.Батболд

Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хороо

Н.Энхболд

Хөнгөн үйлдвэрлэлийнхөгжлийн дэд хороо

Ц.Анандбазар

Хүнд үйлдвэрлэлийнхөгжлийн дэд хороо

Г.Тэмүүлэн

Хүний эрхийн дэд хороо

Б.Энхбаяр

ТҮР ХОРООНЫ ДАРГА НАР

МонголУлсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн,зээл олголт, эргэн төлөлтийн явц байдлыг шалгах Хянан шалгах түр хороо

Ж.Сүхбаатар

Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлаасурьдчилан сэргийлэх,тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх нөлөөллийг бууруулахтухай хуулийн биелэлтийг сар тутам нээлттэйгээр хэлэлцэж, хяналт тавих,шаардлагатай бол УИХ-ын холбогдох Байнгын хорооныхуралдаанаар хэлэлцүүлэх, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий түр хороо

Б.Баттөмөр

Нийслэл Улаанбаатар хотын хөгжлийн асуудал эрхэлсэнтүр хороо

Э.Бат-Амгалан

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл