МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН 2020 ОНЫ НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАН: Хэлэлцэх асуудал, хуваарь 2020.12.07-11

  2020-12-06 14:32  3249

Улсын Их Хурлын даргын дэргэдэх Зөвлөлийн

2020.12.04-ний өдрийн хурлаар батлав. 

 

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН 2020 ОНЫ НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ

12 ДУГААР САРЫН 07-НООС 11-НИЙ ӨДРҮҮДЭД НАМЫН БҮЛЭГ, 

АЖЛЫН ХЭСЭГ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ, БАЙНГЫН ХОРООНЫ БОЛОН НЭГДСЭН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДЛЫН ТОВ, ДАРААЛАЛ



НЭГ.УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМЫН БҮЛГИЙН ХУРАЛДААН:


12 дугаар сарын 07-ны Даваа гарагт: 

                                                                                                                                                                                                                                                        

  • Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимаас цахим хэлбэрээр хуралдана;
  • Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимаас цахим хэлбэрээр хуралдана.


ХОЁР.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:


12 дугаар сарын 07-ны Даваа гарагт: 


  • Улсын Их Хурлын даргын 2020 оны 51 дүгээр захирамжаар байгуулсан Хөгжлийн бодлого төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан 10.00 цагаас Нутгийн удирдлагын танхимаас цахим хэлбэрээр хуралдана;
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 13.00 цагаас “Үндсэн хууль” танхимаас цахим хэлбэрээр хуралдана;
  • Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Их засаг” танхимаас цахим хэлбэрээр хуралдана;
  • Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас Хууль зүй, дотоод хэргийн яамны хурлын танхимд.

12 дугаар сарын 08-ны Мягмар гарагт: 


  • Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Нийгмийн бодлогын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 11.00 цагаас “Үндсэн хууль” танхимаас цахим хэлбэрээр хуралдана;
  • Монголын Үндэсний олон нийтийн радио телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнийг сонгон шалгаруулах үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Их засаг” танхимаас цахим хэлбэрээр хуралдана.

12 дугаар сарын 09-ний Лхагва гарагт: 


  • Улсын Их Хурлын даргын 2020 оны 50 дугаар захирамжаар байгуулсан Цар тахлын хүндрэлтэй үед эдийн засгийг сэргээх, идэвхжүүлэх хүрээнд жижиг, дунд үйлдвэрлэл, уул уурхайн бус экспорт болон үйлдвэржилтийг дэмжих чиглэлээр хэрэгжүүлэх арга хэмжээ, хууль, Улсын Их Хурлын шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан 10.00 цагаас “Их засаг” танхимд;
  • Улсын Их Хурлын даргын 2020 оны 48 дугаар захирамжаар байгуулсан Цар тахлын хүндрэлтэй үед эдийн засаг, санхүүгийн салбарыг сэргээх, эрчимжүүлэх чиглэлээр авах арга хэмжээ, хууль, Улсын Их Хурлын шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан 11.00 цагаас “Их хуралдай” танхимд;
  •  Монгол Улсын сүүлийн 15 жилийн төсвийн бодлого, төсвийн тэнцэлд дүн шинжилгээ хийж санал, цаашид баримтлах төсвийн бодлогын талаар санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Төсвийн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Үндсэн хууль” танхимд.


ГУРАВ.ХЭЛЭЛЦҮҮЛЭГ:


12 дугаар сарын 08-ны Мягмар гарагт: 


  • Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаарх Нутгийн удирдлагын дэд хорооны цахим хэлэлцүүлэг /Аймаг, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийн дарга болон төлөөлөгч нарын хүрээнд/ 11.30 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимаас.



ДӨРӨВ.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:


12 дугаар сарын 08-ны Мягмар гарагт: 


1.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 10.30 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимаас цахим хэлбэрээр хуралдана:


Хэлэлцэх асуудал:



2.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимаас цахим хэлбэрээр хуралдана:


Хэлэлцэх асуудал:



12 дугаар сарын 09-ний Лхагва гарагт:


1.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимаас цахим хэлбэрээр хуралдана:


Хэлэлцэх асуудал:



2.Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимаас цахим хэлбэрээр хуралдана:


Хэлэлцэх асуудал:


  • Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль тогтоомжийн биелэлтийн талаарх Засгийн газрын тайлан.



ТАВ.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:


12 дугаар сарын 10, 11-ний Пүрэв, Баасан гарагт 10.00 цагаас:






ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ГАЗАР 

---о0о---


  2020-12-06 15:32  3249