Цэс

Холбоо барих

Улсын Их Хурал - Энэ долоо хоногт (2022.06.06-06.10)

Улсын Их Хурлын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Баттөмөр Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Зафер Атешийг хүлээн авч уулзлаа. 2022.06.07 http://parliament.mn/n/7gbon

Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан, Ж.Чинбүрэн нар  ОХУ-ын Красноярскийн хязгаарын Амбан захирагч Александр Викторович Усс, ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Искандер Кубарович Азизов нарын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. 2022.06.07 http://parliament.mn/n/76bon

Улсын Их Хурлын Тамгын газрын Парламентын судалгаа, сургалтын хүрээлэнгээс “Хууль тогтоомжийн төсөлд зардал, үр нөлөөний шинжилгээ хийх арга зүй” сэдэвт сургалтыг Тамгын газрын Хяналт шалгалт, үнэлгээний газрын албан хаагчдад зориулж зохион байгууллаа. 2022.06.07 http://parliament.mn/n/74bon

Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг шалгах үүрэг бүхий Улсын Их Хурлын Хянан шалгах түр хороо хоёр асуудал хэлэлцлээ. Хуралдааны эхэнд Хөгжлийн банкны асуудлаар Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл хийлээ. Үргэлжлүүлэн Хөгжлийн банкны өнөөгийн нөхцөл байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх танилцуулгыг Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул хийв. Үргэлжлүүлэн Түр хорооны хуралдаанаар хянан шалгагчдыг томилох тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа. 2022.06.07 http://parliament.mn/n/6gbon

УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдаанаар Байнгын хорооны тогтоолын төсөл /Монгол Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулганы 06 дугаар сард хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай/, Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, дотуур байрны хүүхдийн хоол, хүнсний хангамж, хүртээмжийн тухай Боловсрол, шинжлэх ухааны сайдын мэдээлэл сонсох гэсэн хоёр асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв. 2022.06.07 http://parliament.mn/n/yqnyn

Улсын Их Хурлын Түр хорооны /Ковид-19/ хуралдаанаар Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлт болон Коронавирусын тархалтын одоогийн нөхцөл байдал, шинэ төрөл, чиг хандлага, Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, зөвлөмжийн талаарх Эрүүл мэндийн сайдын мэдээлэл сонслоо. 2022.06.07 http://parliament.mn/n/6kbon

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулганы 06 дугаар сард Эдийн засгийн байнгын хорооны хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв. Дараа нь “Ажлын хэсэг байгуулах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэж дэмжив. Үргэлжлүүлэн Засгийн газраас  2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр өргөн мэдүүлсэн, Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн  хэлэлцэх эсэхийг хэлэлцэж дэмжлээ. Хуралдааны төгсгөлд Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа нарын 25 гишүүнээс 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр өргөн мэдүүлсэн “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж дэмжлээ. 2022.06.07 http://parliament.mn/n/6qbon

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Хорт хавдрын өвчлөл, өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх Эрүүл мэндийн сайдын мэдээлэл сонсов. Мөн хуралдаанаар Ахмад настны тухай, Нийгмийн халамжийн тухай хуулийн хэрэгжилтийг хянан шалгах, ахмад настны асрамжийн газрын үйл ажиллагаатай танилцах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлттэй танилцаж, Байнгын хорооны тогтоолын төсөл хэлэлцэв. Байнгын  хорооны тогтоолын төсөлтэй холобгдуулан УИХ-ын гишүүд асууж, байр сууриа илэрхийлсэн бөгөөд хуралдаанд оролцсон гишүүд тогтоолын төслийг батлахыг дэмжсэн юм. Үргэлжлүүлэн 2022 оны 06 дугаар сард хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай Байнгын хорооны тогтоол баталлаа. 2022.06.07 http://parliament.mn/n/61bon

УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны хуралдааны эхэнд Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 14 гишүүнээс 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр өргөн мэдүүлсэн Үйлдвэрлэл технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулах үеэр Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн, Ажлын хэсгийнхэн хуулийн төслийн зарим зүйл, заалт дээр дахин ярилцаж саналаа нэгтгэх, зарчмын  зөрүүтэй саналын томьёоллуудаа эргэн нягтлахад тодорхой хугацаа шаардлагатай байгаа тул хэлэлцүүлгийг 7 хоног хойшлуулах горимын санал гарган дэмжсэн тул хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хойшлууллаа. Хуралдааны төгсгөлд ““Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газрын технологид тохирохгүй хүдрийн овоолгыг ашиглах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн талаар эрх зүйн дүгнэлт гаргуулах асуудлыг хэлэлцсэн. 2022.06.08 http://parliament.mn/n/64bon

Улсын Их Хурлын Тамгын газар, Швейцарын хөгжлийн агентлагтай хамтран УИХ-аас бүрэлдэхүүн, удирдлагыг нь сонгож, томилдог байгууллагын холбогдох албан тушаалтнуудыг оролцуулсан уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгууллаа. 2022.06.08 http://parliament.mn/n/9qbon

УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны хуралдааны эхэнд Улсын Их Хурлын гишүүн Ж.Мөнхбат, Ё.Баатарбилэг, Б.Баярсайхан, Б.Бат-Эрдэнэ нарын санаачлан боловсруулж, 2022 оны тавдугаар сарын 27-ны өдөр өргөн мэдүүлсэн Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Үргэлжлүүлэн хуралдаанаар “Монгол Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулганы 06 дугаар сард Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа. 2022.06.08 http://parliament.mn/n/9sbon

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдааны эхэнд Монгол Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулганы 06 дугаар сард Төсвийн байнгын хорооны хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв. Үргэлжлүүлэн Засгийн газраас 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр өргөн мэдүүлсэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн. Дараа нь Засгийн газрын шугамаар хандивлагч орон, олон улсын байгууллагаас авсан зээл, тусламжийн ашиглалт, үр дүнгийн талаарх Үндэсний аудитын газраас гүйцэтгэсэн аудитын тайланг хэлэлцлээ. Хуралдааны төгсгөлд "Төрийн байгууллагуудын дотоод аудитын тогтолцоо, чиг үүргийн хэрэгжилт, үр нөлөө"-ний талаарх Үндэсний аудитын газраас гүйцэтгэсэн аудитын тайланг хэлэлцэв. 2022.06.08 http://parliament.mn/n/91bon

Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэг, Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа нар тархины саажилттай хүүхэдтэй эцэг эхчүүдийн төлөөлөлтэй уулзлаа. 2022.06.08 http://parliament.mn/n/96bon

Монгол Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр өргөн мэдүүлсэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулав. Ингээд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг эцэслэн батлуулах бэлтгэл хангуулахаар Төсвийн байнгын хороонд шилжүүллээ. Мөн Улсын Их Хурлын гишүүн Ж.Мөнхбат, Ё.Баатарбилэг, Б.Баярсайхан, Б.Бат-Эрдэнэ нарын санаачлан боловсруулж, 2022 оны тавдугаар сарын 27-ны өдөр өргөн мэдүүлсэн Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. 2022.06.09 http://parliament.mn/n/ynnyn

Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүд дэмжсэн тул төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороонд шилжүүллээ. Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн нарын 3 гишүүнээс 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр өргөн мэдүүлсэн Донорын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв. Дараа нь Засгийн газраас 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр өргөн мэдүүлсэн, Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. 2022.06.09 http://parliament.mn/n/y1nyn

Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдааны эхэнд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг эцэслэн баталлаа. Үргэлжлүүлэн Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийн хэлэлцүүлгийг хийв. Ингээд Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүд дэмжсэн тул төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ. 2022.06.10 http://parliament.mn/n/ysnyn

Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулганы үдээс хойших хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэнгээс Монгол Улсын Ерөнхий сайдад хандаж “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар тавьсан асуулгын хариуг сонслоо. Дараа нь Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг чөлөөлөх, томилох асуудлыг хэлэлцсэн. Хуралдааны төгсгөлд Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа нарын 26 гишүүнээс 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр өргөн мэдүүлсэн “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж баталлаа. 2022.06.10 http://parliament.mn/n/bnnyn

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл