ДОЛОО ХОНОГИЙН ТОЙМ: Улсын Их Хурал - Энэ долоо хоногт /2018.04.16-20/

  2018-04-23 09:25  527

 

УИХ-ынБайгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар Баяжуулсан хүнсний тухай хуулийнтөслийн анхны хэлэлцүүлгийгхийв. Дараа нь Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлторуулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийгхэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүнБ.Саранчимэгээр ахлуулан байгуулахаар болов. 2018.04.17 http://www.parliament.mn/n/5jey

УИХ-ынТөсвийн байнгын хорооны хуралдааны эхэнд Төсвийн тухай хуульд нэмэлт оруулахтухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжив. Үргэлжлүүлэн"Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг нэмэгдүүлэх талаар авах аргахэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжлээ. Дараань Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2018.04.06-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол хүүхэдбүрт хүүхдийн мөнгөн тэтгэмж буюу “Хүүхдийн мөнгө олгох тухай” УИХ-ын тогтоолынтөслийг хэлэлцэн санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 54,5 хувь ньдэмжсэнгүй. Түүнчлэн Үндэсний аудитын газрын 2018, 2019 онд гүйцэтгэх “Аудитынсэдэв батлах тухай” Төсвийн байнгын хорооны тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулахтухай Төсвийн байнгын хорооны тогтоолын төслийг хуралдаанд оролцсон гишүүдийнолонхи нь дэмжив. Хуралдааны төгсгөлд Төрийнаудитын байгууллагын 2017 оны үйл ажиллагааны тайланг УИХ-ын нэгдсэн чуулганаархэлэлцүүлэхийг дэмжив. 2018.04.17http://www.parliament.mn/n/53ey 


УИХ-ынгишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан “Монгол УлсынИх Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг УИХ-ындарга М.Энхболдод өргөн барив. Төсөлд УИХ-ын гишүүнийг гэмт хэрэг үйлдэж байхаднь буюу хэргийн газарт эд мөрийн баримттайгаар баривчилсан болон гишүүндхолбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэсэн үндэслэлээр гишүүний бүрэн эрхийгтүдгэлзүүлэх саналыг Улсын ерөнхий прокурор УИХ-д оруулахаар, уг асуудлаарУИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хороо санал дүгнэлт гаргахаар тусгажээ.2018.04.18 http://parliament.mn/n/htey

УИХ-ынХууль зүйн байнгын хорооны хуралдааны эхэн  Мөнгө угаах болон терроризмыгсанхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийнтөсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Үргэлжлүүлэн Засгийн газар2018 оны дөрөвдүгээр сарын 02-ны өдөр ирүүлсэн “Иргэний болон аж ахуйн хэргийнталаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол Улс, Бүгд НайрамдахБеларусь Улс хоорондын гэрээ”-ний төслийг зөвшилцөхийг дэмжив. Дараа нь“Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол Улс,Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээ”-ний төслийг зөвшилцөхийг дэмжив.Мөн Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 04 тоот дүгнэлтийг дэмжиж, энэ талаархБайнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаарболов. Хуралдааны төгсгөлдОУПХ-ны удирдах зөвлөлийн шийдвэрийг судалж холбогдох санал, дүгнэлтийг гарганБайнгын хороонд танилцуулах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулахаар тогтлоо.2018.04.18 http://parliament.mn/n/hiey

 

УИХ-ынЭдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Үндэсний статистикийн хорооны 2017оны үйл ажиллагааны тайланг хэлэлцлээ. Мөнхуралдаанаар Банкны зээлийн хүүг бууруулахзах зээлийн орчинг бүрдүүлэх талаар Засгийн газар болон холбогдохбайгууллагуудад чиглэл өгөх тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв. 2018.04.18http://parliament.mn/n/h7ey 


УИХ-ынАюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдааны эхэнд Үндсэн хуулийнцэцийн 2018 оны оны 01 дүгээр сарын 01 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэйхолбогдуулан Батлан хамгаалах тухай (Шинэчилсэн найруулга) хуульд өөрчлөлторуулах тухай хуулийн төслийг хэлэлцэж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаархэлэлцүүлэхээртогтов. Үргэлжлүүлэн Улсын нисэхийн тухай хуульднэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Дараань Монгол Улсын Засгийн газар, Европын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондбайгуулах “Улаанбаатар хотын хатуу хог хаягдлыг боловсруулах байгууламжийгшинэчлэх төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрийн төсөлд гарын үсэг зурах эрх, мөн “Иргэнийболон аж ахуйн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай МонголУлс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээ”-ний төсөл, “Эрүүгийн хэргийнталаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол Улс, Бүгд НайрамдахБеларусь Улс хоорондын гэрээ”-ний төсөл, “Гэмт этгээдийг шилжүүлэх тухай МонголУлс, Бүгд Найрамдах Беларусь “Гэмт этгээдийг шилжүүлэх тухай Монгол Улс, БүгдНайрамдах Беларусь Улс хоорондын гэрээ”-ний төсөлд тус тус гарын үсэг зурах эрхийг Засгийн газарт зөвшөөрөв. 2018.04.18http://www.parliament.mn/n/7fey 


УИХ-ын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайдХ.Баделхан Монгол Улсын Засгийн газраас санаачилсан “Монгол Улсын иргэнд газарөмчлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг УИХ-ын даргаМ.Энхболдод өргөн барив. Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар Монгол Улсыниргэнд газрыг нэг удаа үнэгүй өмчлүүлэх хугацааг 10 жилээр буюу 2028 он хүртэлсунгах зорилгоор энэхүү хуулийн төслийг боловсруулсан байна. 2018.04.18 http://www.parliament.mn/n/7pey


2018оны 02 дугаар сарын 22-ны өдрийн Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэхухааны байнгын хорооны 08 дугаар тогтоолоор байгуулагдсан Төрөөс нийгмийн ажлынталаар баримтлах нэгдсэн бодлогыг шинэчлэх, мэргэжлийн тогтолцоо болон нийгмийнажилтны ажлын байрны тодорхойлолтыг боловсронгуй болгох, нийгмийн ажилүйлчилгээг сайжруулах талаар санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөлболовсруулах үүрэг бүхий Ажлын дэд хэсэг хуралдав. 2018.04.18 http://www.parliament.mn/n/7jey 


УИХ-ынТөрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны эхэнд Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыгхэлэлцэхийг дэмжив. Дараа нь Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 04 дүгээрдүгнэлтийг хүлээн зөвшөөрөхийг дэмжье гэсэн саналын томьёоллоор саналхураалгахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжсэнгүй.Үргэлжлүүлэн Засгийн газрын 2018-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийнхэрэгжилтийг бодлого, зорилт нэг бүрээр нь нарийвчлан гаргаж, цаашдын чиглэлийнтөсөл боловсруулах үүрэгтэй ажлын хэсэг байгуулж нухацтай ярилцахаартогтлоо. Дараа нь Улсын Их Хурлынгишүүн Н.Учрал нарын нэр бүхий 10 гишүүнээс энэ оны 01 дүгээр сарын 26-ны өдөрөргөн мэдүүлсэн Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухайхуулийн төсөл болон “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын ИхХурлын тогтоолын төслийнүзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжлээ. 2018.04.18 http://www.parliament.mn/n/7tey


УлсынИх Хурлын 2018 оны хаврын ээлжит чуулганы үдээс өмнөх хуралдаанаар Үндсэнхуулийн цэцийн 04 дүгээр дүгнэлтийг хэлэлцэж, хүлээн зөвшөөрөхболомжгүй гэж үзлээ. Дараа нь Монгол Улсын Их Хурлын тухай хуульднэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэж, анхны хэлэлцүүлэгтшилжүүлэв. Үргэлжлүүлэн Үндсэн хуулийн цэцийн 2018 оны оны 01 дүгээрсарын 01 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан Монгол Улсынбатлан хамгаалах тухай (шинэчилсэн найруулга) хуульд өөрчлөлт оруулах тухайхуулийн төслийг батлав. Дараа нь Улсын нисэхийн тухай хуульд нэмэлт,өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийнбаталлаа. Хуралдааны төгсгөлд Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэйтэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамтөргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв. 2018.04.19http://www.parliament.mn/n/6pey


УИХ-ынБайгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар МонголУлсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийнүзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжив. 2018.04.19 http://www.parliament.mn/n/6tey


УлсынИх Хурлын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Мөнгө угаах болонтерроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухайхуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийгүргэлжлүүлж, эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв. Дараа нь Баяжуулсан хүнснийтухай хуулийн төслийн анхныхэлэлцүүлгийг хийж, төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байгальорчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүлснээр чуулганы нэгдсэнхуралдаан өндөрлөв. 2018.04.19 http://www.parliament.mn/n/6iey


Улсын Их Хурлын2018 оны хаврын ээлжит чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар эхлээд Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай,Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухайхуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхасуудлыг хэлэлцэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байгаль орчин, хүнс, хөдөөаж ахуйн байнгын хороонд шилжүүллээ. Дараа нь Төсвийнтухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл-ийн үзэл баримтлалын төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж эхлэв. 2018.04.20http://www.parliament.mn/n/ypeo


УИХ-ынТөрийн байгуулалтын байнгын хороо үдээс хойш хуралдаж, Ажлынхэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолуудыг хэлэлцэж баталлаа. Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Д.Хаянхярваа ахалж,бүрэлдэхүүнд нь Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Ц.Нямдорж, Н.Энхболд,Д.Эрдэнэбат нар ажиллахаар болов. 2018.04.20 http://www.parliament.mn/n/yteo


УлсынИх Хурлын 2018 оны хаврын ээлжит чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанд“Бүх нийтийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хамралт”-ын талаар  Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэдээлэл хийлээ. Дараань Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай,Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухайхуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг үргэлжлүүлэнхэлэлцэж, эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв. Хуралдааны төгсгөлд  Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлторуулах тухай хуулийн төсөл болон  “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулахтухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэхийгдэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгынхороонд шилжүүллээ. 2018.04.20 http://www.parliament.mn/n/yieo


УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс


  2018-04-23 08:42  527