Мэдээллийг ачааллаж байна ..
Архив
Хамаарах огноо: 2015-01-12 00:01 Уншсан: 403

Монгол Улсын Их Хурал НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран хэрэгжүүлж буй Улсын Их Хуралд бодлогын судалгаа хийх, оролцогч талуудтай нээлттэй зөвлөлдөх замаар хууль боловсруулах ажиллагааг сайжруулах, иргэд ба сонгогдсон төлөөлөгчид хоорондын харилцааг бэхжүүлэх, НҮБ-ын Авлигын эсрэг конвенцийн тайланг гаргах, хэрэгжүүлэх ажиллагаа, ёс зүй ба сонирхлын зөрчилтэй холбоотой бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтийг сайжруулахад туслалцаа үзүүлэх үүрэг бүхий Иргэдийн оролцоотой хууль тогтоох ажиллагааг дэмжих нь” төсөл дараах ажлын байрын орон тоонд ажилтан сонгон шалгаруулж авах гэж байгаа тул мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна. Үүнд:

  • Төслийн ажилтан – 1

Төслийн ажилтанд тавигдах шаардлага:

  • Эрх зүйч мэргэжилтэй, бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;

  • Мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан;

  • Англи хэлний дээд түвшний мэдлэгтэй байх;

  • Баримт бичиг боловсруулах өндөр ур чадвартай байх;

  • Компьютерийн өргөн хэрэглээний программыг бүрэн эзэмшсэн байх;

  • Багаар ажиллах, ажлын ачаалал даах чадвартай байх.

Сонирхсон этгээд мэдүүлгээ доор дурдсан хаягаар 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 15.00 цагаас өмнө ирүүлнэ үү.

Мэдүүлэг гаргагч нь шаардлага хангаж буйг нотлох дараах баримтыг бүрдүүлж ирүүлнэ:

  • Анкет /Төрийн албан хаагчийн анкетыг маягт N1-ийн дагуу бүрэн бөглөсөн байх/;

  • Товч намтар;

  • Иргэний үнэмлэхийн хуулбар;

  • Боловсролын диплом, гэрчилгээний хуулбар;

  • Ажилласан хугацаа болон ажил эрхлэлтийг гэрчлэх баримт /Нийгмийн даатгал, хөдөлмөрийн дэвтэр/-ийн хуулбар;

  • Өмнөх болон одоогийн ажлын газрын тодорхойлолт, мэргэжлийн ур чадварыг нотлох баримт;

  • Англи хэлний мэдлэгийн түвшинг нотолсон сертификат, нотлох баримт.

 

Улсын Их Хурлын Тамгын газар. Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг,

Төрийн ордон - 223 тоот. Лавлах утас: 51-264253

 


Үүсгэсэн: 2016-09-22 09:09

Хуралдааны тов